Өнөөдөр болох үйл явдлууд
09:30 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалтын нээлт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр болно.
 
10:00 цагт: "Монголын инновацийн 7 хоног" нэгдсэн цуврал арга хэмжээний хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 4 давхарт, 401 тоотод болно.

10:00 цагт: СТӨ, ШУА-ийн байранд "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд" сэдэвт ЭШ-ний онол практикийн бага хурал болно.

10:30 цагт: Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг зохион байгуулж, улс, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг уламжлалтай. Эдүгээ 19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлж буй бөгөөд хэвлэлийн бага хурлаар нээлтээ хийнэ. Хаана: ТЕГ-ын 7-р давхрын хурлын танхимд

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын Хүний төлөө намаас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлэх, Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Ард түмний шүүх байгуулж авилгачдыг цээрлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН  ОРДОНД

10:00 цагт: Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт:  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
14:00 цагт: Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцана.
15:00 цагт: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.