Санал асуулгаа “шүтэх үү”

Сонгуулийн санал хураалтдаа ч итгэдэггүй хүмүүс өдгөө санал хураалтаар асуудлыг шийддэг болох бололтой. Саяхан АТГ-ын дарга болон дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар нээлттэй санал асуулга зохион байгуулан тодруулахаар болсон. Мэдээж санал хураалт дуусч Ерөнхийлөгч АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу саналаа УИХ-д хүргүүлээд байгаа.

Тэгвэл тэрбээр дараагийн санал асуулгаа ч бэлдэх шаардлагатай болсон талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-нд дуусна. Мөн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байгаа.

Хуульд Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс санал болгон, парламентаар баталдаг. Харин дээр дурдсан Т.Лхагва, Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг өмнөх Ерөнхийлөгч санал болгож байсан. Энэ удаа тэдний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга хүн нэр дэвшүүлэх шаардлагатай болж байгаа юм. Харин хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг эргэлзээ аль хэдийн үүссэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан байна.

Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгийн нэр дэвшүүлдэг гурван хүний хугацаа тавдугаар сарын 9-нд дуусна. Мөн УИХ-аас томилдог нэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр УИХ нэг хүнээ, Ерөнхийлөгч гурван хүнээ нэр дэвшүүлээд хэлэлцүүлнэ. АТГ-ын дарга, дэд даргын санал асуулгыг анх удаа авсан. Дахиад санал хураалт явуулах эсэхийг ярилцаж байна." хэмээн тайлбарлажээ. Мэдээж эцсййн шийдэл хийгээд шийдвэр гараагүй.

Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлээд буцаан татсан. Олон нийтийн зүгээс түүнийг эсэргүүцэж, “Халх голыг сүйд хийсэн хүнээр Үндсэн хуулийг мануулах нь чононд хонь хадгалуулсантай адил” хэмээн шүүмжилж байсан юм.

Юутай ч Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг зүтгүүлэхээ түр азнасан. Үүнийг нь зарим хүн АН-ынханы дотоод хувиарлалтаас үүдсэн гэж тайлбарлаж байсан бол нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч ард түмэнд таалагдахгүй “сонголт” хийхээс татгалзсан ч гэж байв.

Гэхдээ УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа бол яах аргагүй одоогийн Ерөнхийлөгчийн хүн. Тэрбээр МоАХ фракцад харьяалагддаг төдийгүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга давхар дээлнээсээ татгалзаж, суудлаа Р.Бурмаад шилжүүлж байсан түүхтэй.

Юутай ч гурван хүний орыг залгах хүн хэдий олон боловч Ерөнхийлөгч “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй“ шийдвэр гаргахын тулд квотоо их няхуур хуваах хэрэгтэй болно. Эсвэл өмнөх туршлагатаа үндэслэн санал асуулга явуулж мэднэ. Гэхдээ “иргэд” хэнийг нэр дэвшүүлж, Цэцэд илгээхийг бүү мэд.

Уг нь тодорхой хуулиадад сайтар тусгачихсан хэрнээ санал асуулга гэдэг зүйлийг нэвтрүүлж байгаа нь их хачирхалтай. Цаад утгаараа бол олон нийт гэдэг үгийг л хэрэглэж, хүнээ шургуулж байна гэдэг хардлагыг төрүүлэх болсон нь нууц биш. Харин энэ удаа дахиад л санал асуулгаа “шүтэж” Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээ тодруулах уу.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-05-07 05:56:23
    долир Сугар чинь харин 49-ын талд оролгүй, жинхэнэ хуульч бөгөөд төрийн хар хүн шиг УИХ ба ЗГ-ийн шийдвэрийг зөв гэдгийг баталсан тул үлдээж сунгах нь зөв бн
    49.0.191.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-07 02:27:13
    Ард түмнээсээ асуусан нэрийн дор өөрийн хүмүүстээ хөлсний бичээч нараараа санал өгүүлж гаргаж ирэхийг Монгол ялсан ардчилал хэмээмой.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-07 02:04:54
    НҮД ХУУРСАН АРДЧИЛАЛЫГ БУЛШЛАХ БЯЛУУНЫ ХАЛБАГА БЭЛДЭЭД БАЙХ ЮМ. БОСНО ШҮҮ. ББООЖ АЛНА ШҮҮ 76 + 3+ малуудаа
    103.229.122.27
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-07 01:52:35
    манай иргэд ч мундаг юмаа энэ хоер хунийг яасан сайн мэдэж байнаа гэтэл хууль зерчеед эн хболд баасан буянгийн жагаа гээд солиорчих юм ингэж хэлбэрдэх хэрэггуй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-07 01:44:09
    давааочир батсайхххххха
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэд 2018-05-07 01:22:55
    энэ тоглоомоо боль иргэдийн емнеес зи гийн женкогийн баасангийн талын хумуус хэдэн мянган санал егснийг хэн ч мэдэхгуй жирийн иргэд даваа очирыг мэдэхгуй шуудээ...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах