Байгууллага бүр дэргэдээ "Хүүхэд харах үйлчилгээ"-тэй болоё
Улсын хөрөнгө оруулалт болон гадны тусламж дэмжлэгээр энэ хичээлийн жилээс нэлээд хэдэн цэцэрлэг ашиглалтад орж, хүүхдүүдээ бүртгэж, үйл ажиллагаагаа эхэлж байна. Жилд дунджаар 30-35 цэцэрлэгийн барилга ашиглалтанд өгдөг. Энэ жил мөн тэр тооны цэцэрлэгийн барилга  ашиглалтанд орох гэж байна. Нийтдээ 76 цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа. Эхнээсээ ашиглалтанд орж байгаа нь энэ. Өнөөдрийн хувьд Дэлхийн банкны төсвөөр тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг нийслэлд үүдээ нээж байна. Эдгээр цэцэрлэгүүд нь огт цэцэрлэггүй хороодод  баригдсанаараа онцлог. 
Мөн нийслэл хотын төсвөөр нэг цэцэрлэг ашиглалтанд орж байгаа бөгөөд Цлсын хэмжээнд нийт 23 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж байна.
Гэвч нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэх хүүхдүүдийн тоо буурахгүй нь бололтой.
Учир нь энэ жил 197 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоог гаргажээ. Гэтэл улсын хэмжээнд өнөөдөр 243 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байна.  Үүнээс 197 мянган хүүхдийг хамруулна гэдэг нь эдгээр хүүхдүүдийн ердөө 80 хувьд л хүрч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Тэгэхээр үлдсэн 20 хувьтай тэнцэх хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ үлдэж байна гэсэн үг.
Иймээс ч ажил, хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгийн “гадна” үлдээхгүй гэсэндээ, яаж ийж байгаад цэцэрлэгт бүртгүүлчих санаатай байдаг. Одоо бүр хотын захын гэр хорололд амьдардаг эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж гадна нь хонон өнжин дугаарлаж байна.

Иймээс улсаас энэхүү цэцэрлэг тойрсон бөөн асуудлыг арилгах зорилгоор байгууллаг бүр, эсвэл орон сууцны байрууд гэр хорооллын ойролцоо амьдардаг айлууд хамтраад дундаа “Хүүхэд харах үйлчилгээ”-г байгуулах боломжийг нь бүрдүүлэхээ амлаад байгаа. Хэдийгээр УИХ-аар “хүүхэд харах үйлчилгээ”-тэй холбоотой  асуудал шийдэгдээгүй байгаа ч энэ төрлийн үйлчилгээг байгууллага, хувь хүн  үзүүлбэл төрөөс дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй.
Албан байгууллагууд ажилчдынхаа арагшаа гэр орондоо санаа зовохгүй аятай тухтай ажиллах боломжийг нь бүрдүүлж, хажуудаа “Хүүхэд харах үйлчилгээ”-тэй болооч хэмээн улсаас хүсч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч илэрхийлээд байгаа билээ.

Гэтэл өнөөдөр ажлынхаа дэргэд “Хүүхэд харах үйлчилгээ”-тэй болсон байгууллага бараг л байхгүй байна.
 
Үндэсний Статитистикийн Хорооноос хийсэн "Хүүхэд хөгжил 2010" судалгааны үр дүнгээс үзэхэд 5 хүртэлх насны хүүхдийг 1-ээс дээш цагаар гэрт нь ганцааранг нь, эсвэл 10 хүртэлх насны өөр хүүхдээр харуулж үлдээсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн 8 хувийг эзэлж байна.  Уг шалтгааны улмаас өвлийн улиралд харж хандах хүнгүй гэртээ үлдсэн хүүхдүүд гэртэйгээ шатсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. 

Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байна.  
 
Хүүхэд харах үйлчилгээний тухай
Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд батлах уг үйлчилгээг эрхлэх иргэн 5 хоногийн сургалтад хамрагдахаар төсөлд тусгажээ.
Үүнээс гадна үйлчилгээний санхүүжилтийн төрөөс үзүүлэх дэмжлэг нь цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардал байх юм.  Халаалт, цахилгааны  зардлын тухайн хүүхдэд ногдох хэсгийг эцэг эх нь хариуцах бөгөөд сард 12100 төгрөг байхаар тооцоо судалгааг төсөл боловсруулагчид гаргасан. Түүнчлэн эцэг эх,  асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр үзүүлэх нэмэлт төлбөр байна.

Хүүхэд харах үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 30 гаруй мянган хүүхдэд адил тэгш боломж бүрдэж, цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд л төрөөс санхүүгийн дэмжлэг авч, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чадахгүй байгаа тэгш бус тогтолцоо өөрчлөгдөж, 2-5 насны хүүхэд бүрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх шударга тогтолцоо бүрдэх юм.

Иргэдэд ажлын байнгын тогтвортой байр бий болохын зэрэгцээ бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 30 гаруй мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч  тодорхой хөдөлмөр эрхэлж, өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болно. Сургуулийн өмнөх боловсролын эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, үнийн хөөрөгдлийг багасч, цэцэрлэгийн өнөөгийн хэтэрсэн ачааллыг бууруулахад “Хүүхэд харах үйлчилгээний” гол ач холдогдол оршиж байна.  

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-25 08:14:37
    энэ хэрэгжихгүй байхаа
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • yanjmaa 2014-08-25 04:56:44
    энэ үйлчилгээг байгууллагынхаа дэргэд хиие гээд хөөцөлдсөн чинь боловсрол шуя хууль стандарт нь батлагдаагүй гэсэн шүү дээ
    202.179.20.163
    Мэдэгдсэн Хариулах