Улаанбаатарт 25-27 хэм дулаан

Дохио!!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Ховдын нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд  24 метр хүрч шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.

 Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.