Цэрэг татлага өнөөдөр дуусна

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнөөдөр өндөрлөнө.

Цэрэг татлага Баянгол /96/, Баянзүрх /53/, Сүхбаатар /31/, Сонгинохайрхан /83/, Хан-Уул /34/, Чингэлтэй /24/, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдаж буй юм.

Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна.

Цэрэг татлагад хамрагдсанаар:

  1. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.
  2. Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/
  3. Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.
  4. Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна. /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гм/ 
 
Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-07 02:09:17
    ашгүй дээ.
    103.229.122.27
    Мэдэгдсэн Хариулах