Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд арга хэмжээ авч байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх, шорлог, хөөсөн чихэр, тоглоом худалдаалах, дартс, машин тоглуулах зэргээр дураараа зогсч буй иргэдэд арга хэмжээ авч ажиллаж байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага юм. Гэтэл зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид орчноо бохирдуулах, хогоо ил задгай хаях, иргэдийн тав тухыг алдуулах, ногоон байгууламжийг гэмтээх, эд хогшлыг эвдэж сүйтгэх зэргээр хохирол учруулж байна. 

Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулын тушаалаар өдөр бүр 13:00-23:00 цагийн хооронд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагатай жижүүр гарган тогмол хяналт тавих, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч Б.Манлайбаяр ахлагчтай бүрэлдэхүүн талбайд ажиллаж иргэдтэй биечлэн уулзаж хуулийн хүрээнд хүлээх хариуцлагыг танилцуулан, хууль бусаар худалдаа, үйлчилгээ явуулахгүй байхыг шаарджээ.

Шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулахыг анхааруулсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ган 2018-05-07 22:08:21
    Маш зөв арга хэмжээ
    66.181.161.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Uuganbayar 2018-05-07 10:10:55
    Ene archaagvi bodlogoo zogsoo muuna muudaa muna gadsandaa gedeg vg bdagdaa buruu shiidwershvv
    117.111.14.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-07 03:43:53
    Хархорины автобусны буудал дээр худалдаа хийж байгаа хүмүүсийг болиулаач,хүүхдүүд гэмт хэрэгт өртөх гээд байна
    103.87.255.93
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнгэүүдээсээ сал 2018-05-07 02:11:08
    Ардуудаас зөвшөөрөл аваагүй мөнгөөр ИХ-д орсон гишүүд нэрт малудыг буулгажмсунаар цохиж алаач ээ. ТИЙМ ИХ зөвшөрөлөөрөө явдаг төр юм бол ИХ-н тэнгэүүдээсээ сал...
    103.229.122.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-07 00:09:02
    Zuvshuurulgui barisan baishinguudaa nuraagaach neeh ih ajil hiisen humuus boloh geed bhiin.ter mint ntree chadahgui bj yun surtein
    139.5.216.242
    Мэдэгдсэн Хариулах
  • tenegtchih yumaa 2018-05-06 16:42:19
    uls turchid n eh ornoo tsulmuud duusch bhad ene met bol zvgeer teneglel, hujaa nar eh orniig chin ezleed ehelchlee, yu bodotsgooj bna ard tumen minee,,,
    112.72.14.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Сод 2018-05-06 15:59:39
    Маш зүйтэй арга хэмжээ байна аа.Үүнийг бүр таслан зогсоох хэрэгтэй.Цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс салхилах гэж ирэхээр нил өөхний хиншүү,хятад барааны наймаа байдаг...
    103.212.119.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Shura 2018-05-06 11:46:12
    Deeguuree tonood duuschihaad baihad tsagdaa yaah gej heden tsaas oloh gesen humuusiig ingej daramtaldag yum bol.
    64.119.26.94
    Мэдэгдсэн Хариулах