Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ЕАШТ дөрөвдүгээр сарын 30-нд ОХУ-ын Каспийск хотод эхэлсэн билээ. 69 дэх удаагийн тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл тавдугаар сарын 2-4-нд болов.
Олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Азербайжаны нэрт бөх Мария Стадник буурал тивийн аваргад долоо дахь удаагаа түрүүлж, дээд амжилтын эзэн болжээ. Сарын дараа 30 насыг зооглох тэрбээр Каспийскэд нийт дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялснаас гадна техникийн ганц оноо алдаагүй түрүүлсэн байна.
Эмэгтэй бөхчүүдээс ЕАШТ-д аваргалсан амжилтаар Станка Златева (Болгар) зургаа, Никола Хартманн (Австри), Наталья Гольц (ОХУ) нар таван түрүүтэй түүний ард бичигддэг. Түүнчлэн хүнд жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Туркийн Ясемин Адар сүүлийн гурван жил дараалан тивдээ босоо байлаа. Түрэг бүсгүй эзэн орны Екатерина Букина, Беларусийн Василисса Марзалюк, Эстонийн Эпп Мае гээд олимп, дэлхийн медальтай жингийн бүх гол өрсөлдөгчдийг ялж аваргалсан юм. Каспийскэд зохион байгуулагч орон ОХУ хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, Турк (2+0+4), Беларусь (1+2+3) удаалав.
Өнөөдөр, маргааш эрэгтэйчүүдийн барилдаан болж, ЕАШТ өндөрлөнө.
Эх сурвалж: Wrestling.mn