“Инженер технологийн дээд боловсрол” төслийн ээлжит 93 оюутан Японд суралцаж эхэллээ

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. 

Төслийн зорилтын хүрээнд:

  • Коосэн сургалтын хөтөлбөр-200
  • Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр-320
  • Магистр, докторын сургалтын хөтөлбөр-160
  • Зэргийн бус сургалтын хөтөлбөрт-320

нийт 1000 хүнийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаачид суралцаж байгаа бол 2018 оны дөрөвүгээр сараас 93 оюутан суралцаж эхэлснээр нийт 369 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцаж буй юм.

МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 9 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага,  япон, англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулжээ.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 55 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн III курст шилжин суралцах юм.

Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж /Коосэн-ий шалгалтад тэнцэж  суралцах эрхээ авсан 29 оюутан Япон улсын 28 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөнө.

2018 оны 4 дүгээр сараас суралцахаар болсон 93 залуусыг төсөл хэрэгжүүлэх нэгжээс Япон улсад хүргэн өгч төслийн зөвлөх “Азиа Сийд” ашгийн бус байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл хүлээн авч уулзан цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.
 



Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.