С.Батболд: Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг гаргах хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгагджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дуусжээ.
 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2016-2017 оны нийслэлийн төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах чиглэлээр нийслэлээс хөрөнгө гаргаж хийсэн ажлаа өнөөдөр хүлээн авч байна. Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах боломжтой төхөөрөмж суурилуулсан. Энэ ажилд “Шимт газар” ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.
 


Цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд мөн 1.7 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бохирдсон усыг боловсруулаад лаг, ус хоёрыг салгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр лагийн талбайн дүүргэлт багасна. Олон жил аргацаасан байдалтай ажиллаж байсан бол энэ технологиуд үнэр багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл юм. Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй юм” гэлээ.
 


Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Энэ төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой юм. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-05-12 09:57:05
    Gargalaa ghd Emeeltees tsaash setgej chadahgvi yum. Darhand shiljvvlcheech. Adaglaad gai ni oros ruu ursana biz.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-07 14:48:43
    Тэгээд л нэг их сүрхий юм бодоод олсон юм шиг л гаргах хэрэгтэй, гаргана л гэх юм. Аль амбсан үеэс л хойш л ярилаа. Өмнөх дарга нар нь ч бас ингэж яридаг л бсан...
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2018-05-07 04:00:18
    Zuv xezee xot dotroo umxii vertei aris shir b.lgaad b.x ve
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Go 2018-05-07 02:22:29
    Chi uh
    150.129.143.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-05-07 01:07:27
    hotoos garga ter aristaar yahiin shuud hytadruu garga tegvuul und ornoo ene aris odoo nehii 1000 togrog bga
    103.57.94.234
    Мэдэгдсэн Хариулах
  • bstzolboo 2018-05-06 16:58:28
    shaa alll mini
    107.167.112.92
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2018-05-06 09:49:10
    Дарга болгон л гаргах хэрэгтэй гэх юм. Одоо тэгээд гарга л даа,
    64.119.26.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-06 04:50:31
    Энгэж орилсоор 15 жил болж байна. Эргүү дагзнууд цаашаагаа 30 жил орилноо. Ам ажил 2 нь орвонгоороо эргээд 15 жил болж байна
    59.153.115.132
    Мэдэгдсэн Хариулах
    • a 2018-05-06 10:52:20
      Harin tiin azgui irged yuma bid
      66.181.161.85
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-06 03:28:44
    хотоос гаргах хэрэгтэй гэж хэнд хэлээд байгаа юм еертее хэлээд ганцаараа яриад байгаа тэнэг уу дээ ер нь хотын даргын ажлыгха дандаа орлогчид нь ярьж байх юм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • balt 2018-05-06 03:14:41
    xotoos gargana gej dandaa xudlaa shaadiin
    64.119.24.239
    Мэдэгдсэн Хариулах