Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгааг өнөөдөр амжилттай хийж дуусгажээ.
Тодруулбал, 100 орчим эмч сувилагчдын багийнхан дөрвөн настай Энхномин охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 15 цагийн турш хийж, амьдрал бэлэглэсэн байна.
Энхномин охинд аав нь элэгний донор болсон бөгөөд биеийн байдал нь сайн байгаа талаар эмч нар дуулгалаа.
Хагалгааг УНТЭ-ийн эмч нартай хамт ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг, Солонгосын Асан эмнэлэгийн эмч нар хийсэн байна.
Ийнхүү Монгол эмч нар Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулах ажил амжилттай урагшилсаар бидний ирээдүй болсон нэгэн бяцхан охинд амьдрал бэлэглэлээ.
Г.Зул