Малтай өрхүүдийг зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 47 мал бүхий өрхүүдийг хориглосон бүсээс гаргаж, зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх малтай өрхүүдийг Нийслэлийн Засаг даргын  Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, Ногоон толгой 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимд эдгээр 47 өрхтэй уулзалт зохион байгуулж, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэх ажлын талаар танилцуулсан юм.

Одоогийн байдлаар Сонгино хайрхан дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 39, Баянзүрх дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 1, нийт  40 өрхийн малаа гаргах хүсэлтийг хүлээн авч тухайн дүүргүүдийн Газрын албатай хамтран газрыг оноох, суурьшуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 1-ний байдлаар дүүргийн нутаг дэвсгэрээс нийт мал бүхий 47 өрхөөс 31 өрх буюу 65 гаруй хувь нь малаа зөвшөөрсөн бүсэд гаргасан гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-05 14:14:39
    хун нь хунээрээ мал нь малаараа байх хэрэгтэй малаас дор еренхийлегчтэй туунээс дор зевлехтэй мен туунээс дор тэргуун хатагтайтай болжээ баасан
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-05 07:01:09
    Maltai l bol hotoos gargah heregteidee.
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах