“Улаанбаатар марафон“-д Кенийн тамирчид урилгаар оролцоно

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг энэ сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамарна.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 35 мянга гаруй иргэдийг хамруулсан, 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж буй иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна. 

Энэхүү гүйлтэд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй 6 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлжээ.

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-05-05 13:30:16
    IIM NIITIIG HAMARSAN GUILTIIN TEMTCEENIIG JILDEE NILEEN HED DAVTAMJTAI ZOHION BAIGUULAH N ZOV OO. SANHUUGII N SHILEN BOLGOOD YUND ZARTCUULSANIIG ...
    106.68.11.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-05 11:48:53
    Хэдэн хүн жилд нэг удаа цөм иддэг арга хэмжээ!!!
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2018-05-05 05:40:17
    ene nukhduudiig guitsekhuu
    64.119.24.22
    Мэдэгдсэн Хариулах