Манай улс жилд 3,5 сая кг хуванцар, 44 сая ширхэг шилэн лонх импортолдог

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хог, хаягдал дахин боловсруулагчдыг дэмжих уриалгыг шил, хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд хандан гаргажээ.

Тэрбээр уриалгадаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан шил болон хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд дараах уриалгыг хүргүүлж байна.

Манай улс жилд дунджаар 3,5 сая кг хуванцар, 44 сая ширхэг шилэн лонх болон тэдгээртэй ижил төрлийн бүтээгдэхүүн импортолдог гэсэн ГЕГ-ын мэдээлэл байна. Харин жилд дунджаар 1.2 сая тонн хуванцар, 382 мянган тонн шил, шилэн бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдал ялгарч байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа учир хог хаягдал дахин боловсруулагч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, дахин боловсруулсан хог хаягдал ашиглагч аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Тиймээс та бүхнийг хог хаягдалгүй эх дэлхийгээ гэсэн зарчмыг баримтлан дотооддоо дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний бус зориулалтын хуванцраас татгалзах, шилэн сав баглааг дахин ашиглахыг уриалж байна.Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хог хаягдалгүй эх дэлхийны ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” хэмээжээ.

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-05-05 04:26:25
    huvantsar deer zugeer gaaliin tatvar tavichih tegeed asuudal shiidegdene.
    45.117.35.6
    Мэдэгдсэн Хариулах