Бөхчүүдийн “Их эе” 18-нд хуралдахаар боллоо
Үндэсний бөхчүүдийн талцал хуваагдал спортын салбараасаа хальж, бизнесмэн, улс төрчид хүртэл татагдан орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.
 
Харин өчигдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталлаа. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.

Тус хуралд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талынхан буюу улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Тус хурлаар ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болов. Тэд тавдугаар “Их эе" хуралд 200 орчим хүн оролцоно гэж тооцоод улсын аварга цолтой бөхчүүдийг шууд оруулахаар тохирчээ.

Өглөөний сонин
Б.Билгүүн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • osor 2018-05-04 07:11:44
    Ganbold gej budluanii ezen yuchiv de
    112.72.14.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-04 07:01:29
    Хуралдаад асуудал шийдэхгүй бол эргүүлээд төрд ав өөр гарц үгүй
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-04 06:16:55
    батэрдэнийн цолыг хураах нь л дээ улсад 12 туруулсэн амжилтыг нь хураахгуй байлгуй наад аварга чинь чиний баасан зи хоероос арай еер одонд терсен байх шуу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах