Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Өчигдөр зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг, хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Тухайлбал, өчигдөр гэхэд 5 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. БЗД-ийн нутаг Да хүрээ гудамж, Эрдэнэ толгойн замд “H.Grace” маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 6 ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн. ХУД-ийн нутаг 75-р сургуулийн баруун замд “T.Harrier” маркийн автомашин 6 настай, 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:53:46
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
    105.112.34.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongolchyydiin yhaan hoosorood olon jil  2018-05-05 09:23:32
    Delhii deer syy!!!!hyhedyydiig hamgiin ikhe erhemlej hamgaalaj baih asyydaliig mongol hyn yhaandaa olj ynsaagyi yu?Mongold hoosorson yhaan baisaar bna!yagaad?.....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах