Ё.Отгонбаяр: АНУ-ын ажил олгогчтой нэг ч компани гэрээ байгуулаагүй
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо түр хугацаагаар ирсэн байгаа аж.

Тэрбээр өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд цөөн асуултанд хариулт өгчээ. Хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2В виза хөтөлбөр байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж эхэлнэ гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл бүртгэл явагдаагүй, холбогдох газруудаас тодорхой албан ёсны тайлбар хийгээгүй байгаа.

Тэгвэл Элчин сайд Ё.Отгонбаяр энэ талаар “Нэг зүйлийг онцлон анхааруулмаар байна. Одоогийн байдлаар Монголын ганц ч компани АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулаагүй. Дуулианаар бүртгэл явуулж, иргэдээс мөнгө татах явдал гарч магадгүй учраас мэдээлэх нь зөв байх. Хэрэв “Би АНУ-д ажиллах хүч гаргана” гэсэн иргэд, аж ахуй нэгж байх юм бол зөвшөөрлийг нь сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ манай улсын компани АНУ-ын ажил олгогчидтой ажиллах хүч гаргая гэсэн гэрээ байгуулсан бол тэр нь АНУ-ын Хөдөлмөрийн яаманд тэр даруй бүртгэгдэх хуультай. Түүнийг нь онлайноор шалгах боломжтой. Тэгэхээр үнэхээр ажилчин гаргах эрхтэй, эсэхийг нь сайн шалгаж болно гэсэн үг юм” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ООгий 2018-05-04 05:56:07
    Отгонбаяр Хонгорын ард түмнийг доромжилсон шигээ ХАНДАХ ХҮН ДЭЭ
    202.179.27.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-04 04:41:09
    ELCHIN SAID GUAI MONGOL HUMUUS AJILLAHIIN TULD HUVI HUN HOLBOJ BOLOHIIN BOLOVUU ESVEL ZAAVAL ZUUCHLAGCHAAR DAMJUULJ UILCHLUULEHIIN BOLOV UU.
    106.68.58.57
    Мэдэгдсэн Хариулах