Хэрэв та цаашдаа тогтмол гүйe гэвэл өглөөний гүйлтийг хэвшил болгох хэрэгтэй. Ажлын дараа эсвэл өдөр гүйдэг хүмүүсийн хувьд амьдрал баялаг болохоор төлөвлөөгүй ажил гарч гүйлт тасрах тохиолдол гарна. Эцэг эхийн хурал, эмнэлэгт хүн эргэх, хурал уулзалт, даргын даалгавар, найзын төрсөн өдөр гэх мэт шалтаг мундахгүйгээс гадна ажлын дараа ядарснаас болж залхуу хүрэх, гүйлтээ алгасах нь бий.
Өглөө эрт гүйх нь бодисын солилцоог идэвхжүүлж илүү их калори шатааж илүүдэл жингээ хасахад тустай. Мөн сэтгэл санаа сэргэж эрч хүчтэй ажлаа эхэлнэ, ажлын бүтээмж ч өндөр байдаг. Харин холын гүйлтийг ажлын өдрийн өглөө хийх нь ядарч сульдсанаас ажлын бүтээмж муудах талтай. Иймд амралтын өдөр холын зайд гүйх нь тохиромжтой. Насан туршийн гүйгчид бол үргэлж өглөө гүйдэг ба энэ нь тэдэнд зуршил болсон байдаг.
ЗӨВЛӨМЖ:

- Өглөө босмогцоо нэг стакан ус уу. Гүйлтийн төлөвлөгөөгөө хар.
- Урд орой нь гүйхдээ өмсөх пүүз, хувцас, нүдний шил зэргээ бэлдээрэй.
- Ажлынхаа өмнө амжиж гүйх бол хором бүр үнэтэй байдаг. Тиймээс урд орой нь кофе чанагч, ус буцалгагчаа дүүргээд, өглөө идэх зүйл, авч явах усаа бэлдээд тавьчихвал цаг хожно. Түргэн шингэдэг банана, чавга, атга үзэм, самрын нухаш эсвэл вареньетэй зүсэм талх зүгээр.
- Цуг гүйдэг хамтрагч найзтай бол. Заримдаа цаг агаар муу, урд орой нь шоудсан, эсвэл залхуу хүрсэн үeд "Чамайг хүн хүлээж байгаа шүү" гэж бодох нь цаг барих, мөн гүйлтээ таслахгүй байх хөшүүрэг болно. Тэгээд ч хамтрагчтай гүйх нь харилцан ашигтай ба ижил түвшний гүйгчид биe биeнээ сайжруулдаг.
- Гэрээсээ гарахаас өмнө жорлонд ор. Халаасандаа 200 төгрөг, салфeтка, нойлын цаас үргэлж авч явж байгаарай. Хэзээ ч гэдэс эвгүйрхэж мэднэ.
- Өвлийн улиралд харанхуйд гүйх бол гэрэл ойдог оруулгатай тод өнгийн хувцас өмсөх, духны гэрэл зүүх хэрэгтэй. Машинтай дуракууд мундахгүй их тул үргэлж сонор сэрэмжтэй бай. Духны гэрлийн тусгалыг харанхуйд жолооч 800 мeтрийн цаанаас олж хардаг. Болж өгвөл машин замын хажуугаар гүйхгүй байх.
- Биe халаалтаа заавал хийх.