Хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүүлийн үед Хотгор шанагын уурхайтай холбох болсон талаар болон Хүүхдийн мөнгийг ямар хэмжээнд олгох талаар тодрууллаа.

-“Хотгор шанага”-ын лиценз танай гэр бүлийнхний нэр дээр байдаг тухай нэвтрүүлэг цацагдсан. Харин та, танай ах өөр тайлбар өгөөд байгаа?

-Тухайн нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худал мэдээлэл. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад тусалж өгөөч гэсэн зүйлс ч их гарах болсон. Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Эндээс би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм байна гэдгээ мэдэж авсан.

-Та уг нь Сангийн сайдаар томилогдохдоо “надад болон манай ах нарт уул уурхайн ямар ч лиценз байхгүй” гэсэн. Гэтэл хоёр ах болон зөвлөхөд тань “Хотгор шанага”-ын лицензүүд бий гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хэзээ ч лиценз байгаагүй. “Хотгор шанага” гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан ч гурван жилийн дараа төлсөн. Ийм л асуудал байгаа. Манай гэр бүлийнхэн лиценз, концесс, тендерт оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.

-Та энэ тухай мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?

-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүн бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздийг нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төслийг дэмжээд, нэгтгэж хэлэлцэхээр болсон. Үнэхээр 100 хувь олгох боломж төсөвт бий юу?

-Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа.

100 хувь болгохоор мөнгө байхгүй учир Төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэгвэл Төсөв ямар тохиолдолд тодотгох нь хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа. Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай.

Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.


Өглөөний сонин
Б.Билгүүн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-05-04 18:46:38
    Ene nowsh ylsiin ed xöröngiig zalilsan ni xyyli zörchsön bish bolj Xarin xvvxdvvded 100% möngö olgox ni xyyli zörchsön bolj bna yy Eniig sain shalga
    80.131.40.139
    Мэдэгдсэн Хариулах
  • ДОРЖ 2018-05-04 05:40:20
    МӨНГӨ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН СБАРИМТ Н ТОДОРХОЙ БАЙХАД ЯАСАН ЦАЙЧИСАН АМЬТАН БЭ ГАДААДИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД БОЛ ШУУУД ОГЦОРЧ БАЙГАА МАНАЙД ЭСЭРГЭЭР
    202.179.31.124
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-04 04:41:08
    100 хувь олгий гээд шийдвэр гаргачаач дээ. 20хувь нь угаасаа л авдаггүй шүү дээ өгий гээд байхад.Ялгаа байхгүй шүү дээ.Баячууд 20 мянга авах гээл явахгүй шүү дэ...
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2018-05-04 03:56:54
    ene neg xachin tsarai.xudlaa shaagaad l...
    188.166.34.68
    Мэдэгдсэн Хариулах
  • ГУЦНА БИЗ 2018-05-04 03:25:41
    ХҮҮХДЭД МӨНГӨ ӨГӨХ БОЛОХООР ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ ӨӨРӨӨ МӨНГӨ ШААХ БОЛОХООР ХУУЛЬД НИЙЦНЭ.
    202.179.27.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2018-05-04 02:52:14
    Хүүхдийн мөнгийг хавтгайруулахгүй, зөвхөн амьжиргаа тааруу айлд л олгох нь зүйтэй! Дэмжлэг болох л зорилготой болохоос зорилго нь ко-ко авах биш биз дээ??
    66.181.160.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-04 02:25:24
    Яахаараа энгэж ичихгүй худлаа шааж сурдаг байгаа? чи тэр нялх хүүхдийн амиар гарч ирсэн шүү царцааны нүүдлээр
    103.57.95.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-04 02:17:03
    Ийм ҮХ-ийн гол заалтаа ч мэддэггүй юмнууд сайд хийгээд байхаар яах ч юм, хэлэх ч үг алга нээрээ.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-04 02:14:27
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах