АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэж хэн бэ

Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад гар дэвшигчийг тодруулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан цахим хуудсаар иргэдээс авсан санал асуулга долоо хоногийн хугацаанд энэ мягмар гарагийн орой дуусав.

Энэ хугацаанд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх санал нийт 6.405 иргэнээс иржээ. Тухайлбал, АТГ-ын даргад 6.382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5.657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, хамгийн их санал авсан арван хүнийг танилцуулсан байгаа нь их сонирхол татсан.  Тэгвэл эдгээр эрхмүүдийг ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир тэргүүлж, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан удаалсан юм.

Хамгийн өндөр оноо авсан хоёр хүний нэрийг УИХ-д өргөн дэвшүүлэх эрх нь Ерөнхийлөгчид байсан бөгөөд өчигдөр орой нэрийг өргөн мэдүүлжээ.

Тодруулбал, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан хоёрын нэрийг өгчээ.
 
Д.Даваа-Очир ажлын албаны даргаар хоёр жил ажиллаж байна
 
Тэгвэл энэ хоёр хүний хувьд хэн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
 


 

Ж.Батсайхан АТГ-т хэлтсийн даргаар ажиллаж байжээ

Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Ж.Батсайхан нь Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 онд ШШГЕГ-ын дэд даргын албан тушаалд томилогдож байжээ.


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нар нь Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Тухайлбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”, “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх шалгуурыг бүрэн хангажээ.
 

О.Сайхан
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-05-06 23:57:58
    Энэ хүмүүсийг хүмүүс мэдэж, таньж хэдэн мянгаараа санал өглөө юу? Зи нарын өөрийгн хүнээ тавих хор л явж байгаа. Худлаа ард түмний нэр өөхрьж зүгээр байгаа хүни...
    112.72.14.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхболд даргад 2018-05-06 00:02:47
    Би Батсайхан гэдэг таньдаг хүнийхээ нэр дэвшүүлсэн юм. Тэгсэн чинь өөр Батсайхан гараад ирлээ. Энэ андуурал боллоо шүү. Сольж өгнө үү.
    107.167.112.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-05 09:15:05
    зүгээр ажиллаж байгаа хүнийг солих ямар сонирхол байна бас л нэг бодол байгаа л биз дээ учир утгагүй зүйл гэж байх биш дээ
    66.181.182.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-05-05 03:21:30
    Энэ ямар хужаа царайтай хун бэ Миеэгийн хун уу Монгол хун алга уу
    64.119.18.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-04 16:18:27
    Хуулиал дагах нь зөв байхаа?! Энхжаргал нь гайгүй ажиллаж байгаашдээ?!
    66.181.181.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Dash 2018-05-04 10:30:45
    Урд нь царайг нь хараачгүй байж л муулаад эхлэх юм даа, энэ хүмүүс! Бүүр нэг ийм шезотой болчихсон....
    150.129.140.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2018-05-04 06:52:48
    Тун удахгүй би хамгийн гаргуун ерөнхийлөгч гэдэг санал асуулга явна дэмжээрэй за, хууль мууль яах вэ ...
    49.0.213.14
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-05-04 05:15:28
    Show baij huurhii...
    45.117.32.3
    Мэдэгдсэн Хариулах
  • erhmee 2018-05-04 03:00:25
    enhbold .baasasnhvv 2 l baihgvi hen ch yahab dee
    183.177.97.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2018-05-04 02:47:56
    Цаг үедээ таарсан л субъектүүд байна даа!!! Үе үеийн Ерөнхийлөгч нар (Багабандиас эхлээд) өөрт нь үнэнч, хал балгүй, дуулгавартай хүнийг дэвшүүлдэг болсон!!!
    66.181.160.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-04 02:43:33
    Хэн ч танихгүй хүмүүсийг хүмүүс санал асуулгаар дэмжээд л Женко наад үлгэрээ болиоч
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Тунгалаг 2018-05-04 02:36:48
    Батсайхан гайгүй хүнээ буурьтай тулхтай сайн хүн байдагийн би мэднэ...Т
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-04 02:23:31
    Давааням гэж Монголын том сэхээтэн хүн шүү дээ. Хүнийг гаднах байдлаар нь Дүгнэхээ болимоор юм. Даваа-очир гэдэг хүнийг дэмжиж байна
    66.181.161.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-04 02:14:01
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах
  • 118 2018-05-04 02:11:28
    Гөлөг Энхболд өөрөө хэдэн хүний нэр бичээд , өөрөө хэдэн удаа худлаа санал өгөөд л гаргаад ирдэг гэнээ бүр завхруулж гүйцлээ ш дээ. Арай хэтэр ч байна шүү
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
    • Лдллор 2018-05-05 00:36:42
      Зика вирус торийн албаар тоглохоо боимоор доо Ан ын нэр хундийг шаварт унаагаж хаяасан хамгийн муу дарга бсан иргэж мартаагуй яаж яваад вирус цапайлаад ЕТГД бн...
      73.95.199.87
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-04 02:09:11
    давааочир харах царайны хятадын эрлийз бна
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах