Үндэсний Сүлжээ “Hotel Nine” зочид буудал ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
Үндэсний Сүлжээ Hotel Nine зочид буудлын  хамт олон өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа олон улсын түвшинд мөрддөг хэм хэмжээнд хүргэн сайжруулах, ямагт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллах үүднээс Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг сүүлийн нэг жилийн турш амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2018 оныдугаар 1 сард “Чанарын удирдлагын тогтолцоо” нэвтрүүлэн, хэрэгжүүлсэн монголын хамгийн анхны зочид буудал болж Олон улсын баталгаажуулалтын QA International байгууллагаас батламжийн гэрчилгээгээ гардан авлаа.
 
Монголын анхны Үндэсний Сүлжээ Hotel Nine зочид буудлын тухайд:
 
2012 оны 02 сард анхны салбараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд, 2012 оны 9 сард хоёрдахь салбараа Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд, 2015 онд Улаанбаатар хотод гурав дахь салбараа тус тус нээж зочид гийчиддээ үйлчилж байна.

 



 
Hotel Nine зочид буудлын маркетингийн алба
Бусдад түгээх
  • gplus