Б.Дайчинхүү: Миний барилгыг яг одоо цагдаа нарын хамгаалалтад хүчээр буулгаж байна
Зайсангийн баруун талд Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цагдаагийн хамгаалалт доор буулгаж байгаатай холбогдуулан барилгын эзэн, иргэн Б.Дайчинхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүний барилгыг буулгах захирамжийг удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй. Харин ч барилгын хамгаалалтын залуустаа цахилгаан бороохой бариулж, нохдоор дайруулсан юм.
 
Тэрбээр “Би Зайсангаас ирлээ. Сүүлийн үед иргэн Б.Дайчинхүү зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан гэх мэдээлэл хурдтай тархаж байна. Төрийн цагдаагийн өөдөөс нохой тавиад төрийг үл хүндэлж байна. Маш дураараа авирлаж байна гэх мэтээр мэдээлэл цацагдсан.  
Миний зүгээс иргэд үнэн бодит мэдээлэл авах байх гээд удаан хүлээсэн. Гэвч хүмүүс ойлгодоггүй юм байна. Учир нь яг одоо миний барилгыг нурааж байгаа. Яг одоо цагдаагийнхан бүсэлчихсэн нураах ажиллагаа явагдаж байна. Хүчээр хамгаалалтад авч буулгаж байгаа.
 
Над шиг жирийн нэг залуу зөвшөөрөлгүй барилга барьж чадахгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Дайчинхүү гэдэг хүн ганцхан өдрийн дотор ийм башин барьчихсан" гэсэн байна лээ. Би нэг өдрийн дотор таван давхар барьчихсан юм биш. Барилгын ажил олон сар үргэлжилж байгаа.  
Манайх 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу би 300 метр/кв талбайг ашиглах эрхтэй. Энэ газартаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жуулчдад үйлчлэх барилга барина гээд гэрээ хийсэн. Би энэ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа барьсан.

Байшин барих явцад дуугүй байсан төр захиргааны байгууллагынхан гэнэт одоо яагаад Зайсангийн аманд байгаа тэр олон барилгаас ганцхан барилгыг нураах гээд байгаа юм бэ. Тэр жаахан газарт олон зуун цагдаа авчраад байшинг хүчээр буулгаж байгаа учраас би үнэхээр хүч хүрэхгүй байна. Тиймээс хэвлэлд хандахад хүрлээ.

Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьж байгаа юм. Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай. Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн барилга байгаа. 

Өнгөрсөн намар надад нэг газар авах уу гэсэн санал ирсэн. Тухайн үед тэр газрыг авах гээд мөнгө хайсан ч олдоогүй учраас боломжгүйгээ хэлсэн. Гэтэл тэр үеэс хойш намайг хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барилаа. Энэ Дайчинхүү гэдэг хүн дийлдэхээ байлаа гэх мэдээлэл явж эхэлсэн. Ингээд ХУД-ийн Засаг дарга илт хууль бус захирамж гаргасан.

Аль нэг сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаад хүний хувийн өмчид халдах эрх байхгүй. Би яах вэ. Жирийн нэг бизнесмэн Б.Дайчинхүү гэдэг залуу барилгаа нураалгаад хохироо л биз. Энэ гол асуудал биш. Ингэлээ гээд би хоосон хонохгүй. Харин нийгэмд буруу ойлголт тарж байна. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас л мэдээлэл хийж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enhee 2018-05-04 22:25:42
    Ner bol ewgui l bn. Mongol ner bish
    66.181.189.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Жудаг 2018-05-04 11:18:13
    Харах царайны хужаа байна. Өөрөө хахууль өгч газар авчихаад давраад байшин бариа биз дээ. Одоо тэгээд чимээгүйхэн нутаг буц за.
    103.26.195.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2018-05-04 10:17:04
    Dai Chin gedeg ch hyatad ug munshuu.
    139.5.217.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Санж 2018-05-04 05:58:08
    ЭНЭ ӨМХИЙ ХУЖААГААР өөрөөр нь хохирлыг гаргуул
    202.179.27.24
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-04 03:32:02
    иргэд юун мэдээлэл чиний өмнөөс авах юу яриад байгаа юм авилгал авсан хүнээ нэрлээч лээ чи өөрөө авилга өгсөн учир авсан хүн чинь бардам байна чи илчил
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Gar 2018-05-04 03:18:23
    Ene China nertei shookhuuz yu ve? Da Chin Kou ! Ikh Chin uls!
    59.153.114.63
    Мэдэгдсэн Хариулах
  • ниргэгч 2018-05-04 01:09:47
    за тэгвэл нэг мөсөн их бага тэнгэрээч буулгавал яасын тэд ууланд залар ч болдог ардууд уулын ард жалга довон дунд байх ёстой юу хуцна биз тэнэг авгайчуудыг сонг...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Нараа 2018-05-04 00:55:12
    Монголд төр байдаг юмуу? Жирийн муу чадалгүй иргэнд ямар их хүч гаргаа вэ? Улс орныг минь цөлмөөд байгаа албан тушаалтнууддаа энэ авираа гаргавал таарна.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
    • Bayar 2018-05-04 15:44:09
      Hehe jiriin irgen zaisand gazar avahuu chadah uu.
      202.9.41.32
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-03 20:38:50
    Zowshoorlon baiga bol vzvvleldee tegeed ...huiliin daguu hiildee ...
    64.119.23.251
    Мэдэгдсэн Хариулах
  • lord 2018-05-03 17:30:49
    chamaas ehelj sor zaljiinda haha bolj mongol huulia huulia bolgoh hereafter!!!!
    77.136.16.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-03 15:45:58
    хохь нь Энхбаяртайгаа хамт газрын гаваар ор
    103.57.94.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-03 15:18:31
    Шүүгчдийн гарын алга нь одоо их загатнаж байгаа. Дайчинхүүгээс ахиухан мөнгө хүртэнэ гээд. Тэд улаан цагаандаа гарсан нүгэлтнүүд тул чамд олон удаа тус болно. Ч...
    202.9.41.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-03 14:51:02
    Зөв буулгах нь зөв яах гэж барьсан хохь нь муусайн хогнуудын байшинг буулгаад марш хүрэлсүх сайн
    139.5.217.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Хохирохгүй 2018-05-03 13:59:08
    Хохирохгүйээ ч гэх шиг.Баян сда вээ кк Гүнээ л бөөн юм болж бгадаа.
    59.153.114.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-03 13:53:43
    Зайсан Толгойг ухаж барилга бариад л...................
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Гнү 2018-05-03 13:40:40
    Бурхантай хөшөөний дэргэдэх өндөрүүд. Зайсангийн цаад наад талд баригдсан зайсангаасаа өндөр орон сууц хаус хорооллуудыг газартай нь тэгшилж у стгахнь зүйд нийц...
    66.181.160.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-03 13:08:35
    Ард түмний эрх ашиг илүү хонгор минь
    66.181.165.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Battsereg  2018-05-03 12:51:40
    Battseregtei demii naimaaltsaj dee
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэмцэгчид 2018-05-03 12:47:45
    Туулын дагуух бүх зөвшөөрөлгүй хашаа барилгын нэрсийг одоо өгөөдөх.Авлигачид нь дийлдэггүй юм бол ард бид очоод шатаахыг нь шатаагаад эвдэхийг нь эвдий
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 11:58:25
    Зайсан толгойн баруун хажууг ухаж барьсан барилгыг мөн буулгана биздээ.
    202.179.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Өэ 2018-05-03 11:58:11
    Газар авахда зөвшөөрөл өгсөн хүмүүсээ АТГ өг.
    66.181.161.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 11:37:30
    Газар авахад чин тусалсан хүмүүстээ ханд.
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-03 11:33:40
    Одоо мундаг хахууль авдаг шуухдээ огох л улдлээдээ.
    112.72.14.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2018-05-03 11:32:52
    Tuul goloos heden zuun metriin hol gechihjee heden zuun km-n hol barihgui dee tegsen bol udiid yu gej nuraalgahaw de
    106.39.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-05-03 11:11:06
    Буулгах нь зөв Төр ганц удаа ч байсан төмөр нүүр гаргаж хууль хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хүн худлаа өрөвдөлтэй царайл. Зөв буулга
    124.158.77.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-03 10:43:23
    Энэ гэлтгүй зайсангийн бүх барилгын газар нь аялал жуулчлалын зориулалтаар л авсан газрууд шд
    64.71.174.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-03 10:39:45
    ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БОЛ ХЭНИИХ Ч БАЙСАН Б₮УЛГАХ ХЭРЭГТЭЙ ЧИ БИТГИИ ХУЦ
    112.72.14.100
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 10:39:38
    чи л жирийн амьтан байж гэнэ дайчинхуу нэрэндээ таарсан дайчин нехер байх нээ туул голоос хол гэнээ чи тийм сайн юм бол тэр газар зарах гэсэн нехрийг илчил л дэ...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах