“Барс”, “Баянзүрх” зэрэг захуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын  газрын дарга, хурандаа  Ж. Чүлтэмсүрэн  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд  мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.  

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43  зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж,  гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг өгсөн байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага 20, зөвлөмж 47-г дээрх байгууллагуудад өгсөн байна. Олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй байна. Эрсдэлийн үнэлгээ хийсэн аж ахуй нэгжийн тоо 0.4 хувь, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан нь 12 хувь байна. Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа  хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх аж. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар  зогсоох шийдвэр гаргалаа. Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  Баянгол дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп”  ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах  хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-05-04 03:34:51
    захын эзэд шаадлагаа хангалдаа юм ажиллуулж ашиг олж байгаа юм бол төр шаардлагаа тавих ёстой би жирийн иргэн хэн хэн нь хариуцлагатай байя
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • новш 2018-05-04 01:36:42
    Батболдоо новшоо чи дандаа хаах боох зогсоох шийдвэр ярих юм энэ чинь ядарсан ардын хүнсээ авдаг газар та нао шиг супер маркетаар үйлчлүүлж чадахгүй шанган 5 н ...
    66.181.161.15
    Мэдэгдсэн Хариулах
    • нөат 2018-05-04 04:17:07
      Зах супермаркетын үнэ ижил бгаад хүмүүс супермаркетаар харин ч илүү үйлчлүүлж бгаа шүү.зах нөат өгдөггүй,харин ч супермаркетууд нөат-с гадна картын хөнгөлөлттэй...
      112.72.11.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-03 12:15:24
    Bars zahiig burmusun hot gazraa chuluulj avaachee.bars zahiin bossuud mongol nogoo zaruulahgui dandaa hujaa nogoo zarahiig shaarddag gesen.hujaa nariin gar hul
    64.119.24.174
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 10:42:33
    тур хугацаагаар хааж шаардлага тавьж байгаа нь та бухнийг болзошгуй аюулаас сэргийлж байгаа гэж ухамсарлан хулээн авч дутагдалаа засах хэрэгтэй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 10:21:04
    Барс-1,Барс-2 МВСийг бүр хаах хэрэгтэй шүүдээ .Муухай заваан цайны газар нь 00ын хажууд байдаг .Амарабаатар захирал нь хүнийг мөлжиж байж кайф авдаг гэсэн шүү....
    202.179.26.68
    Мэдэгдсэн Хариулах