Мод, модон материал импортлогч ААН-үүд татвараа буцаан авах нөхцөл бүрдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслүүдэд “2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж тусгахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан “Ойн нөөцөө хамгаалж, түлшний модыг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх шаардлагатай” гэсэн горимын санал гаргаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт тусгах саналаа илэрхийлэв.

Ийн УИХ-ын гигшүүн Ж.Мөнхбатын санал дэмжигдсэнээр ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан олгох нөхцөл бүрдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.