С.Бямбацогт: Хүүхдийн мөнгийг улстөржихгүйгээр шийдэх гарц гаргалгаа байна
 Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох асуудалд хоёр нам өөр хоорондоо талцаад ямар нэгэн шийдвэрийг эцэслэн гаргаагүй байна.

УИХ-д суудалтай намууд шийдэл олохгүй Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гаргав. Ингэснээр дахин хугцаа алдах гэж байна хэмээн зарим гишүүдийн зүгээс асуудлыг хойшлуулахгүйгээр шийдэх, гарц гаргалгааг гаргах талаар байр сууриа илэрхийлээд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно, 100 хувьд олгоно гээд талцаад маргалдаад суухгүйгээр шийдэх гарц, боломж байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгаа, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн, улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна шүү дээ. Иймээс Ажлын хэсэг байгуулж асуудлыг хойшлуулахгүйгээр, хурдан хугацаанд шийдье гэсэн саналтай байна. Энэ асуудлыг улстөржихгүйгээр шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Doogii 2018-12-06 07:52:41
    Huuhdiin mongiig orhiin Orłogo daj raban ZUu dabsan ból olgohgyi baij Bolno.azilgyi bagaż orlogotoi oiutan eejid ogni zob
    213.25.179.187
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-05-04 18:50:11
    ed nar ix xemjeenii tsalin awch bna tiimees tsaling ni byyryylj xvvxdiin möngönd nemerle.Mön ax dvv xvvxdvvdee ylsiin zardlaar iish tiish yawyylj byig zogsoo...
    80.131.40.139
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-05-03 18:34:24
    Asar yydam ylsdaa xvn amaa telie gej bodoj bgaa bol 3xan say xvnee olon bolgoxiin tyld xvvxdiin möngö olgo ingesen tsagt xvvxed gargax ger bvl nemegdene
    80.131.40.139
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-03 17:30:40
    Bugded n ogoh heregtei
    202.21.96.156
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 10:10:38
    Битгий тэнэгтээд бай та нар ганц асуудал шийдэж чадахгүй юм бол өргөдлөө өгвөл яасийн. Хүний хүүхдийг алаг үзээд байхын бүгдэд нь өгөх хэрэгтэй шүү дээ.
    202.179.26.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 09:36:06
    тийм шүү
    112.72.14.6
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-03 09:02:21
    76 ба дэд сайдуудаас 10-г цааш оруулж цомхотгоход л мөнгө чинь 20 биш 40 50 болж өсөхөөр их мөнгө илүү гарна. БИТГИЙ ХОШИН ШОГИЙНХОНЫ АЖИЛЫГ БУЛААЖ ХИЙГЭЭД БАЙ
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах