Хэвлэл мэдээллийн байгууллагад халдсан нийт 701 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр" судалгааны дүнгийн тайлангаа  танилцууллаа.
 
Тус төв 2005 оны аравдугаар сараас хойш Хэвлэлийн эрх чөлөөний тайлан гаргаж эхэлсэн байна. Иймд тэд судалгаа явуулж эхэлснээс хойших өнгөрсөн 13 жилийн турш буюу 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгдсэн тухай мэдээлэв.

Одоогийн байдлаар Монголд Улсад 500 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас 300 орчим нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл байдаг аж. Харин 4000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан байна.

Үүнээс өнгөрөгч нэг жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дөрвөн радио, 58 вэб сайт, 27 телевиз, 51 сонин тус тус багтсан байна. Түүнчлэн 2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн 60.6 хувийг шүүх хүчний байгууллагын дарамт /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ эзэлж,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тоо өмнөх оноос гурав дахин өсч, 182 бүртгэгджээ.

Харин хэвлэл мэдээллийн салбарын анхны өөрийн зохицуулалтын байгууллага болох “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” 2017 онд 16 иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн 49 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. 2017 онд улсын хэмжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдох иргэний  49 хэргийг шийдвэрлэснээс 12 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2018-05-13 03:53:56
    хэвлэн нийтлэх эрх чөлөөг урдаа барьсан эргүү чамдамжгүй юумнууд ч олоншдээ
    61.37.138.11
    Мэдэгдсэн Хариулах
  • БААСАН 2018-05-04 02:42:55
    дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг юм янхан сэтгүүлчдээ
    64.119.17.51
    Мэдэгдсэн Хариулах