Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг С.Дэмбэрэл удирдана

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г шинээр үүсгэн байгууллаа. Тус хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл томилогдож байгаа ба тус хүрээлэнд Монголбанкнаас болон сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм.
 


Нээлтийн ёслолд оролцсон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Монгол Улсын хэмжээнд томоохон суурь, судалгаануудыг гүйцэтгэх “Эдийн засгийн судалгааны хүрээлэн”-г байгуулах санал, санаачилга гаргаж байсан ч ажил хэрэг болж амжаагүй. Үүнд би харамсаж явдаг байсан. Харин өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар өөрийн бодож, санаж явсан зүйлээ биелүүлж, “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн шавыг тавьж байгаадаа баяртай байна. Бид энэ удаад зөвхөн шав тавих буюу хүрээлэнгийн үйл ажиллагааг дөнгөж эхлүүлж байна. Цаашдаа энэхүү хүрээлэн нь илүү хүчирхэг, том институци болж, бодлогын томоохон судалгаа, шинжилгээг хийж, эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх болно” гэв.

 

 

Мөн тус хүрээлэнгийн захирал  С.Дэмбэрэл  хэлэхдээ “Олон улсын жишгийг харахад Төв банкныхаа дэргэд албан ёсны судалгааны байгууллагатай байх нь олон талын ач холбогдолтой. Хүрээлэнгээ нээгээд бид нийгэм, микро бизнесийн орчин, хөдөөгийн хотжилт, хөгжилтэй холбогдсон өргөн цар хүрээний судалгаа хийх даалгаврыг эхний ээлжинд авлаа” хэмээн тодотголоо. Мөн тэрээр энэ үеэр тус хүрээлэнгээс гаргасан анхны судалгааны ажлын тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хүлээлгэн өгөв

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо хомс тул  Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгуулах шийдвэр гаргасан нь өнөөдрөөс ийнхүү албан үйл ажиллагаагаа эхэлж байна.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-03 09:11:54
    енеедер байгуулагдсан гэх тайлангаа егч байх юм энэ дэмбэрэл худлаа ярих тамхи татахаас еер ид шидгуй амьтан даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Балдансамбуу 2018-05-03 07:22:53
    Мөнгө байна даа эд нарт үрээд бай хаас дээ
    119.40.99.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-03 07:07:37
    Нам нь ажил өгч байгаа юм болов уу да
    103.9.88.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-03 06:49:22
    Zeb shiidver baina daa. Odoo boditoi sudalgaa l chuxal baina. Duuren xudlaa medemxiirsen, ard tumen tegj baina gedeg bolson ued.
    66.181.161.74
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-03 06:35:34
    ХЭХЭ Удирдах юм уу ? . мөнгө угаар хэрэгсэл болгох уу?
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах