Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян өрнүүлж байна
“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НЗДТГ, НЭМГ-аас хамтран зохион байгуулж буй аж. Мөн сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.

Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн дунд “Сүрьеэгүй дүүрэг, хороо, хамт олон, аж ахуйн нэгж” болох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, “Тэргүүний дүүргийн Засаг даргын Тамгын газар”, ”Тэргүүний дүүргийн Эрүүл мэндийн төв”, “Тэргүүний хороо”, “Тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулж, урамшуулах аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-08 15:05:55
    Buh huniig suryegiin shinjilgeend hamruulchihaach. 3 han say huntei sh dee. Suryetei humuusiig alban hucheer emchleh heregtei. Eruul hund baktsin hii
    202.126.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-03 06:47:12
    ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСКЫГ БҮХ ХҮНД ӨДӨР БҮР ТАРАА_ ЭЛДЭВ ӨӨР ЗАРДАЛ ХЭРЭГГҮЙ.
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах