Х.Баттулга: Мэдэх эрхийг ханган ажиллах нь мэдээллийн салбарын онцгой үүрэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй “Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн уншиж танилцуулав.

Илгээлтэд:

““Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форумд оролцогчдод 

Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэж заасан байдаг. Гэвч үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг юм.

Энэ жил хэвлэл, мэдээллийн байгууллагууд “Эрх мэдлийн хяналт” гэсэн үндсэн сэдвээр ярилцаж байгаа нь ч Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдоно гэж ойлгож байна. Эрх мэдэл болоод хяналт нь аль ч утгаараа төр, хэвлэл мэдээллийн салбарын ажил үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарынхны байнгын анхаарал хандуулах чухал асуудлын нэг билээ. Мөн сэтгүүлзүйн салбар хүчирхэг байж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд өндөр ёс зүй, хариуцлага, боловсрол, хүнлэг чанарт суурилсан зарчим, дотоод журмыг байнгын мөрдлөг болгож байх учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн бүр гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна.

“Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форумд оролцогч Та бүхэнд үнэт зүйл, зарчим хоёртоо тулгуурлан илүү их амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

105 жилийн түүхт Монголын сэтгүүлзүйн салбарынхны үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт хараат бус байж, зуун зууныг өртөөлөх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаярт гардуулав.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-03 06:58:39
    МЭДЭХ ЭРХ НЬ ЖИНХЭНЭЭРЭЭ АРДУУДАД БАЙХ ЁСТОЙ БУС УУ: СЭТГҮҮЛЧИД ХУУРАМЧ ХУДАЛДАГДСАН ШООВДОР ХҮМҮҮС. ТВ-р гарч байгаа хэдэн хүнээ ХАРААРАА
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бааскаа 2018-05-03 05:41:51
    Юун мэдэх эрх вэ. Хэвлэл мэдээлэл, сошиалыг жинхэнэ худалдан авч, өөрийнхөө хамаг хар пиар гүтгэлэгт дээд зэргээр ашиглаж байгаа хүн дээ.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 04:49:57
    мэдэх эрхэд бас хязгаар бий с баяр унэхээр хоригдож бна уу гэж явдаг баасангийн уйлдэл бол мэдэх эрх биш монголын терийг доромжилж байгаа увайгуй уйлдэл
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах