Эмийн хууль бус сурталчилгаанд хууртагдахгүй байхыг анхааруулав
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эмийн зар сурталчилгаа олширч, иргэд хохирох болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тус газраас хуулийн дагуу хэд хэдэн газруудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалт хийхэд ихэнх тохиолдолд хуулиа мөрдөөгүй зөрчил илэрчээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд “Эрүүл мэндийн салбарт хууль бус зар сурталчилгаа ихээр явагдаж байна. Хууль бус зар сурталчилгаанаас болж иргэд хохирох болсон. Хохирсон иргэдийн гомдол их ирдэг. Нэр, гарал үүсэл нь бүрэн баталгаажаагүй, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй эмийн талаарх сурталчилгаа гарсаар байна. Тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн эмийг сурталчилахдаа магтах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, үнийн хямдрал зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг юм” гэлээ.

Тиймээс хууль бус зар сурталчилгаанд хууртагдахгүй байх, мөн гарал үүсэл нь тодорхойгүй эмийг худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-03 06:53:28
    сурталдаад байгаа мөнгөний улайрсан ТВ*---дээрээ сурталчилгаа явуулахаа больчих
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах