БНСУ руу явахаар виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байна
 
изний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж байна-

Монголчуудын ганц хүсэл мөрөөдөл гадагшаа гарч боолын ажил хийж их мөнгөтэй болох гэсэн хүсэл юм. Гэвч хүсэхийн хэрээр хясах юм.

Сүүлийн жилүүдэд манайхан БНСУ-руу гарч сарын 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийх гэж олноороо оочер дараалал үүсгэн байж виз мэдүүлдэг болсон. Гэвч виз нь гарч байгаа нь цөөхөн.

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дээрх улсад ажлын яг оргил үе нь эхэлдэг гэнэ. Тиймээс Монголчууд гарах гэж улайрч байна. Даанч виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байна. Гэр бүлээрээ ч виз мэдүүлээд нэг ч гарахгүй байх тохиолдол байна. 

Харамсалтай нь виз мэдүүлгийн цөөхөн газар нь ачаалал их, сүүлдээ бүр “визний материал хүлээж авахгүй” гэсэн зарыг үүдэн дээрээ наагаад хаалга тас түгжсэн байх жишээний. Сард виз мэдүүлгийн материал өгөхийн тулд сард нэг удаа номер тараана. Номероо 3 сарын 5-наас дараа сарын яг энэ өдөр хүртэл тараачихна. Тэгсэн хэрнээ ачаалал нь буурахгүй, мөнхийн хүн олонтой. 

БНСУ-руу аялалын гурван сарын визээр гарах гэсэн иргэдийн групп байдаг юм. Тэнд байгаа хүн бүр юу болж байгаа талаараа, визний хариу нь яасан яаж гарсан, татгалзсан уу гэдэг бүх зүйлээ бичнэ, яг дэлгэсэн ном шиг нээлттэй харагдана. Солонгосын Элчинг болон виз мэдүүлгийн газруудыг хараасан, ерөөсөн хүмүүсийн пост олон харагдана. Нээрээ л амьдралаа дээшлүүлэхээр аялалын виз мэдүүлсэн иргэд байгаа юм. Тэд хэзээ ч аялах гэж гарахгүй, дандаа ажиллах гэсэн зарим нь бүр харлах гэсэн хүмүүс л байгаа нь илт. Сүүлийн үед төрийн алба хаагчдын тэр дундаа багш, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын виз гарахгүй, татгалзсан хариу авч байна. Яагаад гэвэл тэд гараад эргэж ирэхгүй харлаад байгаа тул Элчингээс хаалт тавьжээ.

Нөгөө талаар монголчуудыг энэ виз мэдүүлгийн газрууд үнэндээ мөлжиж, халаасыг нь сэгсэрч байгаа нь харамсалтай. Итгэл найдвараа гээлгүй тэдэнд хандаж тусламж эрж байхад сарын дараа “Таны материал татгалзсан” гэх хариуг сонсохоор өөрийн эрхгүй нүд харанхуйлж байгаа юм. Гэхдээ л гандан буурахгүй гурван сарын дараа дахин материалаа сайжруулаад орохоор дахиад л сарын дараа нөгөө л татгалзсан хариугаа сонсч байгаа юмдаа. Хэлэх ч үг олдохгүй дээ. Ингээд виз мэдүүлгийн газрууд иргэдийг хэрхэн мөлждөг талаар тооцоо судалгаа хийлээ.

Сүүлийн үед солонгосын виз мэдүүлгийн газраар хол ойрын хамаатан садан, найз нөхөддөө оочер дугаар бичүүлэх гээд хэд хэдэн удаа очлоо. Хүмүүсийн тэр бүр анзаарахгүй нэг зүйл байна. Манайхан ч анзаарах сөхөөгүй материалаа сайн бүрдүүлээд өгч байвал тэр нь хамаагүй ээ гэсэн хандлагатай ч юм шиг. Яг үнэндээ манайхан өөрсдөө солонгосчуудыг баяжуулаад байна шүү. 1-т Солонгосын виз мэдүүлгийн газар өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 40 хүн виз мэдүүлж байна. 1 хүний үйлчилгээний хөлс ойролцоогоор 55000. Ингээд виз мэдүүлгийн газар 8 ажиллаж байгаа гэж бодохоор өдөрт 8 газарт нийт 320 хүн үйлчлүүлж байна гэсэн үг. Зөвхөн нэг өдөрт монголчуудаас авч байгаа хөлс хамгийн багдаа 17.600.000 төгрөг. Энийг сараар бодоод үзэхэд ажлын 22 хоног гээд бодоход сард 387.000.000. Жилд 4.646.400.000 болно гээд боддоо.

Үүнээс түрээсийн төлбөр, үйл ажилгааны зардал, цалин хөлс гээд хамгийн их зардал гарлаа гэхэд ямар ч байсан сардаа хамгийн багдаа 2.500.000.000 цэвэр ашиг хийж байна. Ингээд харахаар манайхан баян юм шиг. Визний материал бүрдүүлэлтийн газрууд маш олон. Дээр нь Банкинд байршуулж байгаа мөнгө гээд бодохоор ядуу биш баян хүмүүс шиг харагдана. Гэхдээ зайлуул баян биш л дээ, дандаа өр зээл байгаа нь ойлгомжтой.

2-т визний материал бүрдүүлэлтийн газар. Эзэд нь монголчууд байдаг байх.
Эдгээр газруудаар 1 байгууллагад нь өдөрт дор хаяад 10 хүн гэж бодоход 8 байгууллагаар бодьё. 1 хүний үйлчилгээний хөлс 100.000 төгрөг. Нийт өдөрт 8.000.000 төгрөг, сард 176.000.000 төгрөг, жилд 2.112.000.000 болж байна.
3-т Банкинд байршуулах мөнгө. Дийлэнх хүмүүсийг НДШ- ээрээ виз мэдүүлдэг гэж бодоход өдөрт 120 хүн 5.000.000 төгрөгөө байршуулж байгаа. Банкинд өдөрт 600.000.000төгрөг  угаагдаж байна. Энэ тоо тасралтгүй явагдаж байгаа учраас сараар бол 13.200.000.000 төгрөг жилд 158.400.000.000 болно. Бүх хүмүүс энэ мөнгийг 3 сарын хугацаатай хадгалуулдаг. Гэтэл визний гаралт 2-хон хувьтай байгаа яг одоо үед бол хүн амьтанаас зээлсэн, байр машинаа барьцаанд тавьсан, банк, банк бус байгууллагаас дандаа хүүтэй зээлсэн хүмүүс хий дэмий нэг сар байршуулаад ямар ч хүүгүй шахуу буцааж аваад дээр нь ахиад хүү нэмж төлөөд хүмүүсдээ буцааж өгнө. Нэг иймэрхүү байдалтай байна.
Ингэж л ядарсан бидний мөнгийг завшиж, угааж байна. Одоо бүр виз гаралт чангарсан юм байна гээд өөр хоорондоо ярилцаж байна. Нээрээ л тэр визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж хөлжихөө болимоор байна. Өчнөөн хүний амьдрал ахуй ард нь явж байгаа шүү гэдгийг ойлгохыг хүсье.


 
Виз гаргаж өгөх нэрийдлээр иргэдийг залилж байна
 
Гэвч нөгөө талд монголчууд гэнэн итгэмтгий зангаасаа болж бусдад залилуулаад байна. Иргэдийн итгэл найдвар, эмзэг байдал дээр нь залилах хэрэг гарсаар.  Дандаа танил талаар нь дамжуулж залилаад байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.

Баримт 1 ЕБ-ийн дунд сургуульд ажилладаг эмэгтэй найзынхаа танилаар дамжуулж Солонгосын виз найдвартай гаргаж өгнө гэсэн үгэнд нь хууртаж гурван сая төгрөгөө алджээ. Залилагч гурван сая төгрөгөө урьдчилгаа болгож өгвөл таны виз гарах магадлалтай.

Баримт 2 Гэр бүлээрээ гурван сараар БНСУ-руу гарч ажил хийх гэсэн эхнэр нөхөр хоёр нэгэн зуучлалын эмэгтэйд залилуулжээ. Тэд “Найдвартай виз гаргаж” өгнө гэсэн зараар уулзаж таван сая төгрөгөө алджээ.
 
Баримт 3 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн мөрдөн шалгах хэлтсийнхэн “Хас ган” нэртэй компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус компанийнхан Солонгос найдвартай гаргаж өгнө, хөдөлмөр эрхлүүлнэ гэх нэрээр зөвхөн нэг дүүрэгт гэхэд 40 гаруй иргэнийг залилж 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2018-05-05 00:30:20
    Bolioch,Oor ulsruu yb,denduu sorjee
    172.56.37.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-04 12:55:03
    Er ni ayalalin wizeer yawaad ajil hj bolohgvi gj bga bol wizend orulj mongolchudig shulahaa bolichih .ugasaa ajil hiih hvn l wiz medvvlj bga shde.shunalud .
    112.72.8.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-04 03:07:56
    манайд бол хичнээн зүтгэж ажиллаад л Нэг сая-аас дээш төгрөг авахгүй.Би энд уурхайг бол оруулахгүй л байна л даа
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2018-05-04 02:41:55
    манай улсын гадаад бодлого хариуцсан болон бусад хүн амын бодлого хариуцсан албаныхан юу бодож б айна.даа Бидний цөөхөн ажил эрхэлдэг залуусын тоо 600 гаруй мя...
    139.5.219.241
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-03 15:44:04
    mongold chin xarin booliin xudulmur mongolchuud xiigeed gadaadad xarin mungumxiigeed irj baigaa yum bishuu.muusain teheg mlnuudaa
    139.5.218.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Яахвэээ 2018-05-03 14:07:27
    Цалин хаанаа ч хүрэхгүй байна. Юмны үнэ өсөөд бдг. Хоньны ястай мах 7500 болсон бн. 1л тараг 2400... цалингаас цалин өрнөөс өрний хооронд үнэн утга алга. Явнаа
    64.119.24.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол боол 2018-05-03 13:45:57
    Орчин цагт бангладеш, монгол хоёр үндэстэн л боолоор шалгарч үлдэж байна. Тэнгэр заяат монголчууд яагаад боол заяат болчихов?
    107.167.113.101
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 12:06:38
    Монголд байгаа Солонгосуудын тоог ч цөөлөх хэрэгтэй.
    202.179.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2018-05-03 11:49:26
    Со нарын түмэн зөв. Тэнд очоод оркдоод, хүчиндээд, хулгай хийгээд байгаа юм чинь хатуурхах нь зөв.
    107.167.113.101
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ 2018-05-03 09:38:19
    УЛС ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖЛЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭС НААШ ХАРЬД ОДОХ БООЛЧУУДЫН ЦУВАА ҮЛ ТАСРАНА ! ! !
    66.181.161.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 09:27:43
    Манай залуучууд солонгост очхоороо боолын хөдөлмөр эрхлээд үхтлээ ажилладаг мөртлөө тэрнээс нь хэд дахин хөнгөн хийсэнд нь таарсан цалинтай ажлыг голдог
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2018-05-03 07:52:05
    жинхэнэ ая тухтай амьрал, хуурамч их зангийн ялгааг мэдэхгүй мэдлэгээрээ хамтрах бус сэтгэлээрээ нийлнэ ээд баахан будлиан тарьдаг зэрлэг боолчууд мэт хэдий вэ,...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Нээрээ  2018-05-03 07:40:20
    Эх орондоо ингэж амьдарч байгаад харамсч байна өөө
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-03 06:43:17
    ОЙ ГУТМААР ЮМ. СОЛОНГОСУУД ХҮННҮ-Н ҮЕД Ч БООЛ БАЙСАН 20-р ЗУУНД Ч БООЛ БАЙСАН. ГЭТЭЛ МО НАР ХӨДӨЛМӨРЛӨВӨЛ ДЭЭР НЬ ГАРНА. ДААНЧ АНХИАГҮЙ ТӨРИЙН БӨӨС ХУУРС ГАЙ ...
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 05:47:02
    өөрийн юм өргүй гэдэг дээ цалин бага ч эх орноо хөгжүүлбэл яасын бэ тэгээд хужаа нарт өгдөг цалинг нэхэх хэрэгтэй хагрин заавал үйлдвэрчний эвлэлд нэгдэх хэрэгт...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Bold 2018-05-04 01:46:36
      Үнэхээр виз ний материал авч байгаа хүмүүс ийг баяжуулж өөрсдөө татгалзсан хариу авч мөнгө цаг сэтгэл санаа бүх зүйлээр хохирч байгаа олон хүмүүс байнадаа ү
      202.9.40.94
      Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-05-03 05:33:39
    Төрд буй хулгайч луйварчдын балаг барагдана гэж байхгүй юм аа. Одоо иргэд нь ч хулгай хийж амьдрах болох дог шүү. Төр нь хулгайч болохоор яадгийм. Адилхан л бай...
    66.181.160.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 05:02:56
    Визний асуудалд чанга байхаас өөр аргагүй.Очсон бүхэн нь хулгай хийж байгаа юм чинь яалтай билээ
    66.181.183.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-03 04:57:49
    Хөөрхийдөө өөр улсад очиж боолын хөдөлмөр эрхлэхээр бидний залуу үе энэ төрийн байж байгаа дээшээ мөнгө зарж гараад идэх уухаараа л уралдана
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2018-05-03 04:21:16
    Ende 900myngiin ajila golood ochigdor hervvl hj bga shine ajilchidiig harla
    112.72.11.112
    Мэдэгдсэн Хариулах
  • KOREA 2018-05-03 03:37:45
    WIZ MEDUULJ BGAA 10HUNII 9N AJILLAH GEJ IRJ BNA . KOREAD HYLGAI DEEREM TANHAIRALIIN TOOGOO ENE JIL MONGOL HUMUUS 1T ORSON, HARALSAN IRGEDIIN TOGOR BAS NEGT ORJ...
    61.73.8.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-03 03:36:03
    Gurabxan say irgedee saixan amidruulj chadaxgui tur zasgiin aldaatai bodlogo. Ard irged bid ne ofshorchid shig amidraliig xusee yu?
    64.119.20.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэнсээ 2018-05-03 03:24:47
    Ажил олдохгүй, цалин бага болохоор ИМЙ л юм болоод бна. ГЭТЭЛ ТӨР ЗАСАГ НЬ ХЯТАДУУДЫГ АЖЛААР ХАНГАХ БОДЛОГОТОЙ
    202.179.27.24
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэл 2018-05-03 02:25:50
    Мөнгө хийх гэж залилаж байна ш дээ.Ингээд залилуулаад л ядуу дээрээ улам ядуу болоод л төрд гарсан луйварчдаа хараагаад л арчаагаа алдаад л сууж байхаас,
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах