Хятад иргэдийн гар хөл болж буй хүмүүсийн талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалт Багшийн хөгжлийн ордны хурлын танхимд болно.

09:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болох 'Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ' сэдэвт сургалтын нээлт болно. Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-д бичил долгионы шинэ аппарат бэлэглэх төдийгүй туршилт хийж үзүүлнэ. Мөн үдээс хойш элэг болон уушигны хавдрыг түлэх эмчилгээг LIVE хийнэ.

09:00 цагт: Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд 'Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги' нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно.

09:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдэд Монгол Бурханы Шашины сүм хийдүүдийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болно.

09:00 цагт:  МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг СТӨ-нд  зохион байгуулна.

09:30 цагт: ХӨРС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ХӨРС ХАМГААЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ “Holiday inn” зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно.

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. Хурлаар Цэргийн албыг биeэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай,олон нийтийн санаачлага дэмжих тухай зэрэг 6 асуудал хэлэлцэнэ. 

10:00 цагт: Сүхбаатарын талбайд 'Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018' өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно.

10:30 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэх их ёслол болно.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд 'Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр' судалгааны тайланг танилцуулна. 

11:00 цагт: Сүхбаатарын талбайд автотээврийн үндэсний төв иргэдэд цогц үйлчилгээ үзүүлнэ.

11:00 цагт: Aрхангай аймгийн бяцхан сурагчид нийслэлчүүддээ зориулан өөрсдийн урласан бүтээлээрээ “Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 18-р сургууль бичгийн соёл ёс заншлаа таниулах өдөрлөг зохион байгуулж багш сурагчдын дунд тэмцээн уралдаан мөн монгол бичгийн бийрэн дугуйлангийн тайлан болох болно.

12:00 цагт: 'Зууны мэдээ' Үндэсний мэдээллийн төвд 'Багшийн цалин нэмүүлэх түр хороо' Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч тавдугаар сарын 9-нд нийт хөдөлмөрчдийн цалин нэмүүлэх жагсаалыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: 'Дүнжингарав' цус цуглуулах төвийн нээлт 'Дүнжингарав' худалдааны төвд болно. Дээрх арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно. 

12:00 цагт: Дэлхийн хэвлэн нийтлэх эрх чөлөөний өдрөөр “Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга!” сэдэвт хэвлэлийн хурлыг сэтгүүлчдийн зүгээс зарлалаа. Хаана: “Live conference” мэдээллийн төвд.

13:00 цагт: Peace tower-ийн 11 давхарт 1107 тоот өрөөнд 'Сэтгүүлч М.Батдорж' сангийн эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаатай.
 
14:00 цагт: Оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын 'Утга, Учирт' амьдрал ба хөдөлмөр эрхлэлт Монголд, Японд уулзалт, хэлэлцүүлэг Ub City зочид буудлын хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-03 06:48:39
    1:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ. ХҮН БҮРТ ТОДОРОХОЙ ШҮҮ ...
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах