Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид тэмдэглэдэг билээ.

Манай сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж буй юм. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан олон арга хэмжээнүүд болж байна.

Тухайлбал, МСНЭ-ээс энэ өдрийг угтаж олон газруудтай хамтарсан арга хэмжээг хоёр хоногийн өмнөөс зохион байгууллаа. Тодруулбал, энэ сарын 01-нд Цахим сэтгүүл зүйн II форумыг амжилттай зохион байгуулсан бол өчигдөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд МУСГЗ, МНСЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэлийн санаачлагаар “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөнд нийслэл, орон нутгийн 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болон сэтгүүлчид оролцлоо.

Харин өнөөдөр МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг СТӨ-нд өнөөдөр буюу 08:30 цагт зохион байгуулах гэж байна.
 
Ингээд Монголын бүх сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын мэнд хүргэе. Сэтгүүлч, сурвалжлагч мэргэжилтэй бид бүгдийн баярын өдөр гэсэн үг. Та бүгд минь хамгийн гол нь ёс суртахуунтай, мэргэжлийн ёсзүйтэй, бодит үнэн мэдээллийг олж түгээхийн төлөө цуцашгүй зүтгэлтэй, цуургагүй сэтгэлтэй байгаарай.  Үйлс нь үргэлж ариун, үзэг нь үргэлж хурц тод, үг нь үргэлж үнэн байж үнэний тэнгэр, үгийн элч байж үзлийг хаанчилж, үзгийг боолчилж явахыг хүсье.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-03 08:57:13
    Жинхэнэ эрх чөлөөтэй хэвлэл бол МАССАЖНЫ ЗАРЫН ЦААС чинь утгаараа болсон. СОНИНД БОЛ Худалчуудын галзуу тэмдэглэл нийтлэгддэг.
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат гуай  2018-05-03 02:20:19
    Хуц за Батаа
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-03 01:56:01
    Хэвлэлийн эрх чөлөө гэж хэн нэг хүний нэр төрд дураараа халдах хэрэгсэл биш
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах