Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч барилгын ажил явуулсаар байна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр /05.02/ иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.




Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.




Тухайлбал, Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт хашаа хатган дотор нь амины орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал, жуулчлалын зориулалтаар Бага тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амины орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байлаа.




Газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурь илэрхийлэв, “Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно.

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажлуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.

Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно” гэлээ  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-04 02:54:33
    Ухсан нүхэнд хүмүүсийг нь техникийг хамт хийгээд булах хэрэгтэй...Тэгж байж цэвэрших үйл ажиллагаа явна. Зүгээр хэлж яриад өнгөрвөл ямар ч ашиггүй худлаа шоу
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-03 09:18:46
    IH HURLIIN GISHUUNII HIIH AJIL MON UU. ZASGIIN GAZAR N TATAN BUUCHIH AA YU...YU L BOLOOD BNA DAA...???
    106.68.62.110
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 07:48:46
    НААД КОМПАНИ ЧИНЬ НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН ДАРГА АМАРСАЙХАНЫ ОЮУНЫ УНДРАА КОМПАНИЙН ОХИН КОМПАНИ ШТ ЭЭ.... гэсэн байна.Энэ үнэн зүгээр хувьцаа эзэмшигчид нь өөр байгаа...
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Санал 2018-05-03 07:39:12
    Ийм шоу байдаг л юм. Архангайн Цэнхэрийн алтны олборлолтыг зогсооно гэж 18 жил ярьсан. Оюунхорол сайд газар дээр нь очоод зогсоолоо гэсэн Гэтэл одоо ухаж л бна....
    203.217.139.241
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-03 07:27:52
    ЗӨвшөөрсөн , бариулж байгааг , өүгдийг нь холбож байгаад нүхэнд нь цуг хийгээд булж ыичлэг хийгээд олонд сурталчил. энэ төр угаасаа баг зүүсэн зэрлэг төр.
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 03:59:30
    Ярихаас хэтрээгүй. барилгын ажил нь урагшлаад улам өндөр болж бгааг харсаар.эгэл иргэн ингэж чадахгүй нь ойлгомжтой
    182.160.2.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Nogoon hun 2018-05-03 03:49:24
    Iim asuudal deer Uls turiin namuudaas “Nogoon nam” niigmiin terguun egneend yavj, ard irgeded zuv handlaga turuuleh, zohion baiguulaltiin act hiih heregtei
    131.181.158.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 03:31:59
    боажя уб хотын захиргаа зевшеерлийг нь егсен шуудээ тэр хумуустэй нь холбоод газар ухаж байгаад барилгатай нь газарт булчих хятадад ийм асуудал гарсан бол тэгж ...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-03 03:20:37
    НААД КОМПАНИ ЧИНЬ НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН ДАРГА АМАРСАЙХАНЫ ОЮУНЫ УНДРАА КОМПАНИЙН ОХИН КОМПАНИ ШТ ЭЭ....
    43.228.129.215
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-05-03 02:53:54
    Оюунчимэг гуай ч хүчрэхгүй байх аа даа. Аалз торондоо орооцолдож байгаа нь энэ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-03 02:14:12
    Хулгайн ан хийхэд хэрэглэсэн буу, техникийг хураадаг. Хэдэн га газар хулгайлж байхад яагаад хэрэглэж буй техник хэрэгслүүдийг хурааж болдоггүй вэ?
    112.72.14.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Fhjfg 2018-05-03 02:08:22
    Zogsooj chadagui bol buu loozon tsarail
    112.72.14.4
    Мэдэгдсэн Хариулах