Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокуророос АТГ руу буцаажээ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээлсэн билээ.

Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн ч прокуророос шалгалт дутуу хийгдсэн илүү дэлгэрүүлж тодруулах шаардлагатай гэж буцаасан байна.
Хэргийн тухайд тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийжээ. Эдгээр хүмүүсийг хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн. Тус шалгалтын үеэр “ТМХС Монгол” ХХК-ын санхүүгийн тайлан, хамтран ажиллах гэрээ болон холбогдох бичиг баримтуудыг хураан авчээ. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд, “Трансмаш холдинг” компанийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийн захирал нар хилийн хориг тавьсан байна.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий.
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан гэдэг. ОХУ-тай хамтран ажиллах нэрийн дор их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэргийг ийнхүү хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгасаар байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emee 2018-05-04 12:01:51
    Mongol tord Baasan metiin buuli nohoi. Enhbayr metiin erh medliin donton.Ganbaatar metiin foflistuud.Hvrelsvh metiin salbadainuud hereggvi ymsan yay daa? ?
    103.57.95.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-03 14:55:05
    Jigjidnyamaa yamar ih shunaltai hun we tsadah boloogui um baih daa
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
    • Ubtz 2018-05-05 04:51:18
      Chi yaaj medej bgan? hutsadag muu ork ve?
      66.181.176.127
      Мэдэгдсэн Хариулах
  • ubtz 2018-05-03 08:01:47
    jigjidnyamaag orlogchtoi ni sain shalgah heregtei.er ni suljee mafijsan yum bish uu
    182.160.33.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ТЗ-чид 2018-05-03 06:43:17
    Төмөр замчид босоочээ!!!! Бослог гаргаж Жигжиднямаа даргыг өмөөрөх цаг нь ирлээ. УБТЗ-луу улс төр орох лээр л, манай их орны мань үзүүлтүүд буурдаг даа.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • УБТЗ 2018-05-03 06:32:35
    Энэ хүнийг ажилаас нь буулгах гээд мүн их оролдож байна даа! Улаан, урдан удирдаж байгаагүү гээр УБЗТ-г мундаг авч яваа даа.
    202.21.124.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 04:53:37
    с баяр хоригдсон нь унэн уу гэж явах нь иргэний мэдэх эрх биш монголын терийг доромжилсон женкогийн бууны нохой баасан авгайн увайгуй уйлдэл гэж харагдаж байна
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-05-03 03:58:38
    АТГ-ын даргад биш ПРОКУРОРТ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?? БААСАН МИНЬ???
    112.72.14.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Төмөр замчид 2018-05-03 02:01:08
    О. Сайхан гэж сэтгүүлч бас л захиалагчаас мөнгө авч бичсэн бна даа!!! ташаа мэдээ. Энэ сэтгүүлдэд зориулж хууль батлах хэрэгтэй бна. Дандаа бөгс ухсан шаар нар....
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах