“Мехико-1968” Олимпийн наадамд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Энэ жил Монголын баг тамирчид Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой тохиож буй билээ.

“Мехико-1968” зуны Олимпийн XIX наадмаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа эхэлсэн түүхтэй.

Өчигдөр/05.02/ Монголын үндэсний олимпийн хорооноос уг түүхт ойг тохиолдуулан “Мехико - 1968” Олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
 


Хүндэтгэлийн ёслолд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Мюнхен-1972" Олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх, Ардын багш, гавьяат тамирчин "Мехико-1968" Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин "Мехико-1968" Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав, ОУХМ Д.Норолхоо, ОУХМ Амарсанаа нар хүрэлцэн ирж оюутан, тамирчин залуустай "Мехико-1968" Олимпийн наадамд оролцсон түүхэн дурсамжаа хуваалцан, үнэтэй зөвлөгөө өгч, халуун дотно яриа өрнүүлэв.
 




Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boli doo!!! 2018-05-03 12:46:28
    anhnii medaltnyydad ene bayanmenh yugaan hiine be?synaliin tylam chini hench hereggyi gazar saj yabna!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 04:47:46
    менхбат артаг нарыг дурсах едер бна анхны медельтнуудын дунд енее шунал баянменх орчихсон явах чинь юу вэ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-03 03:36:03
    анхны медальтны тоонд баянменх байхгуй шуудээ бурхан болооч /менхбат/-ын емнеес очиж авч байгаа юм биш биз шуналын хар тулам чинь тэгж л таарлаа даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах