С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бид ямагт дэмжиж ажиллана
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр “JCI 2018 International Business Fair” олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Япон, Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг 7 орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар бизнесийн орчин болон бизнес хийх боломжийн тухай танилцуулах, оролцогч компаниудын бизнес түншлэлийг дэмжих, хамтран ажиллах гарааг эхлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт босгох, Монголын үндэсний брэндүүдийг танилцуулах, олон улсын зах зээлд гаргах зорилготой юм.

Энд цугларсан компаниуд үзэсгэлэнд  оролцсноор хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа шууд эхлүүлж байгаа нь гол үр дүн юм. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан энэхүү үйл ажиллагаанд оролцон тус үйл ажиллагааг нээж, дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ.

Тэрбээр “JCI бол 100 гаруй жилийн түүхтэй 120 оронд үйл ажиллагаагаа явуулдаг хувь хүний төдийгүй нийгмийн өндөр хариуцлагатай хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн бүтээлч, хөдөлмөрч, манлайлагч залуучуудаар эгнээгээ нэгтгэсэн байгууллага юм.  Энэ утгаараа манай  улсад томоохон олон үйл ажиллагааг удаа дараа зохион байгуулж эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Үүгээр зогсохгүй бүс нутаг цаашлаад олон улсын хэмжээнд нэр төртэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулж, оролцож иргэдийн сайн сайхан амьдрах, хүмүүнлэгийн үйлсээс эхлээд олон сайхан амжилтуудыг үзүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын ирээдүйг бид өөдрөгөөр харж байгаа. НИТХ саяхан нийслэлд эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг байгуулах тухай асуудлыг НИТХ-аараа хэлэлцэж судлах хэрэгжүүлэх тал дээр бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх  шийдвэрийг гаргаж холбогдох байгууллага буюу УИХ, ЗГ-т танилцууллаа. Мөн шаардлагатай судалгаа хийж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнд та бүхний ч оролцоо нээлттэй байгаа. Тиймээс та бүхнийг энэ үйлст оролцож төрөлх хотынхоо хөгжлийг, өөрсдийн бизнесийн хөгжлөө хамтдаа урагшлуулах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна"  гэлээ.
 

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.