Оюутнууд эргүүл хийнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран хэрэгжүүлдэг “Оюутан-эргүүл” үйл ажиллагаа өнөөдөр нээлтээ хийлээ.

Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урин дулааны улиралд нийслэлд зочлох гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээр МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС  зэрэг нийт 10 сургууль хамтран ажиллахаар болжээ.


Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Даваазул, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Тунгаа болон их, дээд сургуулиудын удирдлага оролцож оюутнуудад амжилт хүссэн юм.
 


Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид болон сургууль тус бүр урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, “Оюутнууд бид Монголын ирээдүйг хамтдаа бүтээнэ” уриан дор нэгдлээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.