Азийн АШТ-д бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна.

Ташкентийн дэвжээнд
 

  • Хөвгүүдийн 45 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 92 кг-д М.Банзрагч (Архангай), 110 кг-д Ц.Билгүүн (Увс),
  • Охидын 40 кг-д Б.Номун (Женко), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д А.Отгонзаяа (Дархан-Уул), 49 кг-д Д.Отгонжаргал (Женко), 53 кг-д М.Пүрэвтунгалаг, 57 кг-д Б.Хонгорзул (хоёул Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (ТСБТСДуС), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (Завхан), 69 кг-д Г.Намуунцэцэг (Архангай), 72 кг-д Б.Намуунзаяа (Налайх) гэсэн бүтэн багаараа оролцоно.


Дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар (Аваргууд), Д.Мөнхбаяр (Налайх), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Т.Амарбат (Хэнтий), Ч.Мөнхбат (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Алтангадас нар ажиллана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.