Үндэсний аврах бригадтай боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо.

Ингэснээр орон тоо, төсөв нэмэгдэхгүй бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжих юм.

Мөн хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гал унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Дээрх дүүрэг, сумд нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм байна.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагий  2018-05-02 11:06:24
    Аврах ангиудаа нэгтгэж бригад болгож байгаад бас генерал мөрдөстөн төрүүлэх нь. ЗЭвсэгт хүчин бригадтай байхад Онцгойгийн бид яагаад бригадтай байж болдоггүй юм...
    112.72.14.34
    Мэдэгдсэн Хариулах