Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд энэ сарын 02-ноос ирэх сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм.
Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бусад холбоос замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.