МҮБХ-ны тэргүүн, бөхчүүд хоорондоо эвээ ойлголцож, хамтарч чадахгүй юм байна гэдгээ өнөөдөр дахин харуулав. Тус холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүний албыг хашиж байсан Д.Данзан нар мэдээлэл хийлээ.
Анх Р.Нямдорж, Д.Данзан нар Бөхийн холбоог үүсгэн байгуулсан. 28 жилийн хугацаанд Р.Нямдорж удирдсан бөгөөд түүхэнд байгаагүй 60 ажил хийсэн гэдгээ тэд онцлов. Түүнээс гадна Монгол Бөхийн өргөөний нэр хүндийг олон нийтийн дунд харлуулсан утга бүхий нэвтрүүлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс олон нийтийн хэрэгслээр удаа дараа гаргалаа. Энэ мэдээллээс болж буруу зөрүү мэдээлэл олон нийтийн дунд их гарч байгаад харамсч байгаагаа ч дуулгав. Өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн хүмүүс зургаан үнэн зүйлийг хэлсэн юм.
Р.Нямдорж “Чинбатыг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь огт худлаа зүйл. Хурлын талаар анхан шатны шүүхэд ч гомдол гаргаагүй юм шүү. Мөн төлөөлөгч сонгоогүй. Дандаа таньдаг хүмүүсээ дуудсан байсан. Ингээд нутаг усныхнаараа сонгуульт ажлыг явуулсан.
Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.
Улсын бүртгэлийн газраас Л.Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.
Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой. Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон бий.
Үүсгэн байгуулагч нар эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа. Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй. Гэвч бид бөхийн хөгжлийн төлөө ажил хийнэ” гэлээ.
Харин Д.Данзан “Монгол Улс эдийн засгийн хувьд хямралтай дэлгүүрийн лангуун дээр хар талх, бор давс хоёроос өөр зүйл байгаагүй үед бид санаачлан Бөхийн өргөөг босгосон. Гэвч энэ ажлыг үгүйсгээд байх юм. Х.Баянмөнх аварга тусдаа "Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоо"-ны дарга хүн. Тийм байж Монголын үндэсний бөхийн холбооны ажилд оролцоод байна. Х.Баянмөнх аварга хандив босгоод тусдаа 5000 хүний суудалтай өргөө барих хэрэгтэй” гэв.

О.Сайхан
Оллоо.mn