Манай сагсчид мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Шеньжен хотноо FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монгол, Японы баг мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Тус тэмцээнд өрсөлдсөн манай эрэгтэй баг “А” хэсэгт багтаж, Тайваныг 15-14-өөр хожин, Катарт 21-19-р хожигдсон. Ингэснээр тэд хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд Йорданы багтай учраа таарсан юм. Манай сагсчид тус тоглолтод  21:12 онооны харьцаагаар илүүрхэж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.

Монголын багийн бүрэлдэхүүн /Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр/


Улмаар мөнгөн медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглож, 21:16 онооны харьцаагаар ялснаар финалд үлдсэн. Ингээд аваргын төлөө Австралийн хүчирхэг багтай тоглож,  ганцхан онооны зөрүүгээр буюу 17-16-аар ялагдал хүлээлээ.

Ийнхүү FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг хоёр жил дараалан медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн онд Улаанбаатарт болсон тэмцээнд түрүүлсэн бол энэ жил  мөнгөн медалийн эзэд болж байна.


Э.Дөлгөөн 2018 оны FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний билгэдлийн тоглогчоор нэрлэгдэв

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сагсан бөмбөг тоглогч 2018-05-02 14:38:51
    сайн сайн
    111.207.1.163
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 05:01:53
    баяр хургэе
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах