Ш.Оргил: Үйлдвэр, уурхай байгуулахаас илүү өрх бүрийг орлоготой болгоно
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.

-Аймгийн хөгжлийн тулгуурыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарлаж аймгуудаас анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт”-ыг зохион байгууллаа.  Аймгийнхаа хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, орон нутгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийг хөгжүүлж  иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх үндсэн бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн.

Аймгийн 29912 өрхийн тал хувь нь хөдөө аж ахуйн чиглэлээр өрхийн аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Тиймээс хөгжлийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл юм. Мөн улсын хэрэг­цээт үр тарианы 60 ор­чим, төмсний 28, хүнс­ний ногооны 36 ху­вийг дангаар бэлтгэж, газар тариалангийн үйлд­вэрлэлээр улсад тэргүүлэх байр сууриа өнөөг хүртэл  хадгалсаар ирсэн. Аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд газар тариалангийн үйлдвэрлэл зонхилж, уламжлалт бэлчээрийн арга голлож эрчимжүүлэлт нэмэгдэх идэвхжих хандлага бий болж, мал аж ахуйн салбар салшгүй дагалдах байр суурийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд мал сүрэг 141.2 мянган толгойгоор буюу 5.6 ху­виар буурсан байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн малчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаагийн нэг илрэл юм. Өнөөдрийн байдлаар малын 183 эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй мал аж ахуйн салбараас зах зээлд 135.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
 

...иргэ­дийнхээ ашиг, орлогыг нэмэгдүүлсэн аймаг болохыг зорьж байна...

-Орон нутгийн хөгж­лийн бодлогыг тодор­хойлохоор аймгийн Засаг даргын үйл ажил­лагааны хөтөлбөрт 39 бод­логын баримт бичиг  хэрэг­жүүлэхээр тусгаснаас 22-ыг нь боловсруулж, орон нутгийн салбар бүрийн хөгжлийн бодлого зорилтоо тодорхойлсон нь аймгийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай орчны суурийг тавьсан гэж хэлж бол­но. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс ну­таг болгох са­нал Засгийн газраас дэм­жигдэж,  хөдөө аж ахуйн салбарыг олон улсын жишигт нийцсэн цог­цолбор байдлаар хөг­жүүлнэ. Өнөөгийн үнэл­гээгээр 293.3 тэрбум төг­рөгийн мал амьтад хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байна. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэх бүс нутаг боло­хын хувьд малын тоо­ноос илүү чанарыг чу­хал­чилж, мал эмнэлэг, малын эмч, боловсон хүч­нийг дэмжиж, нэг эм­чид ногдох малын тоо толгойг 50 хувиар бууруулан эрүүл малтай, мал, амьтны өвчингүй статустай бүс нутаг болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээсэн, боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон ул­сын стандартад ний­цүүлэн хөгжүүлж, импор­тыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийн анхан шатны хэрэгцээг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр тогтвортой ханган иргэ­дийнхээ ашиг, орлогыг нэмэгдүүлсэн аймаг болохыг зорьж байна.

-Төрийн албаны зал­гамж чанарыг хадгалах, бодлогыг үргэлжлүүлэх ажил хэр хийж байна вэ?

-Аймгийн Засаг дар­гын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн төрийн залгамж чанарыг хадгалж, үе үеийн аймгийн удирдла­гуудын төрийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллаж, хилийн бүсийн давуу талаа түшиглэн аймгийн гадаад харилцааны уламжлалт хамтын ажиллагааг бэх­­жүү­лэх, шинэ түнш­лэ­лийг өргөжүүлж, га­даад харилцаанаас хүртэх үр ашгийг нэмэг­дүүлэхэд анхаарч эдийн засагжуулах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн албаны залгамж чанарыг хад­гал­сан, шинэ санаа, шинэлэг ажлыг эрэлхийлсэн өр­сөл­дөх чадвар бүхий тө­рийн байгууллагыг орон нут­гийн бүх шатанд бэх­жүүлнэ.

Мерит зарчимд тул­гуур­ласан төрийн албыг бэхжүүлж, хүний нөөцийн оновч­той удирдлагыг хэрэгжүүлэн чадвартай, мэдлэгтэй төрийн ал­бан хаагчид бүхий сурал­цагч байгууллагыг төлөв­шүүлэх юм. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний тогтолцоог хөгжүүлж, тө­рийн үйлчилгээг түр­гэн шуурхай, ил тод, чирэгдэлгүй, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүргэх цахим засаглалын зорилтыг тууштай хэрэгжүүлэн иргэдэд ойрхон төр байх болно. Тухайлбал, хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдийн эрх зүйн мэлэг боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг өргөжүүлж, Сүхбаатар, Мандал суманд ажиллаж байгаа Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг  Алтанбулаг, Сайхан, Ерөө, Цагааннуур су­манд нэмж байгуулах, Сүх­баатар, Мандал, Сай­хан суманд Хууль зүйн клиник сургалтын төв байгуулах, гэрч хохи­рогчийг хамгаалах стан­дартын байрыг ашиг­лалтад оруулж, хууль зүйн туслалцааны ча­нар хүртээмжийг нэмэг­дүүлнэ.

-Орон сууцжуулах, иргэд рүү чиглэсэн хөгж­лийн бодлогыг сонир­хуулбал?

-Шударга ёс, са­хилга хариуцлагатай, тогт­вортой төрийн тогтолцоог орон нутагт бэхжүүлж, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын тулд тавьсан бодлого, зорилтуудаа хэрэгжүүлэн ирээдүйн дүр зургаа тодор­хойлсон. Иргэдийнхээ орон сууцны нөхцлийг сайжруулах, засварлах, гэр хорооллын айл өр­хийг инженерийн шугам сүлжээнд шат дараа­тайгаар холбох асуудлаа тууштай хэрэгжүүлж ир­гэ­дийнхээ тогтмол зард­лыг бууруулна. Зам, тээврийн сүлжээг хатуу хучилттай болгох асуудлыг шуурхай хэрэг­жүүлж иргэдийнхээ эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогыг барьж ажилласан түүчээ аймаг болно гэсэн зорилт тавьсан.

-Ажлын байр нэ­мэг­дүүлэх, жижиг, дунд үйлд­вэрлэлийг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

-Үйлдвэрлэлийн сал­барт хөрөнгө оруулалтыг татаж ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлын төвшинг бууруулна. Зас­гийн газрын  21 аймагт 100 үйлдвэр байгуулах ажлыг аймагтаа урьдчилаад хэрэгжүүлэхийг зорьж байна. 17 сум, зургаан тосгондоо жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг авч өгнө. Сумдын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргыг туршлага судлуулна. Өө­рөөр хэлбэл, нүдээрээ харж байж манай суманд ийм ашиг өгнө гэдгийг гаргаж ирэх ёстой. Тухайлбал, Түнхэлд үртэс, Шаамарт ногоо савладаг цех байж болно. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд үйлдвэр, уурхай байгуулах биш өрх бүрээ орлоготой болгоно. Хонины нэ­хий 1000 төгрөгийн ханш­тай байгаа ч бо­ловс­руул­чихвал зах зээл, хэрэглээ байна. Энэ маягаар өрх бүрийн ажлын байрыг нэмэгдүүлнэ.

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэр анхаарч байна?

Хүү­хэд, залуучуудад зо­риул­сан орчин үеийн шаард­лагыг хангасан пар­кийг байгуулж, тө­вийн бүсийн хамгийн том “Соёл, амралтын хүрээлэн”-тэй болохоор төлөвлөсөн.

-Аялал жуулчлалын чадвар чансаа дэд бүтцийн асууд­лыг дээшлүүлж, айм­гийнхаа онцлогт тул­гуур­ласан иргэдийн орол­цоотой аялал жуулч­лалыг хөгжүүлэхийг зорьж байна. Аялал жуулч­лалын иж бүрэн цогцолборыг байгуулан зарим сумыг аялал жуулчлалд түшиглэсэн цэгцтэй, ээлтэй хот бол­гон хөгжүүлнэ. Хүү­хэд, залуучуудад зо­риул­сан орчин үеийн шаард­лагыг хангасан пар­кийг байгуулж, тө­вийн бүсийн хамгийн том “Соёл, амралтын хүрээлэн”-тэй болохоор төлөвлөсөн. Дэд бүтцийн салбарт ногоон хөгжилд суурилсан, инноваци шингэсэн, хэмнэлттэй технологи бүхий ухаалаг тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн, боловсон хүчний мэдлэг ур чад­варыг дээшлүүлэн ца­хил­гаан, дулаан, цэвэр бохир усаар хангагч бай­гуул­лагуудын үйлчилгээний үнийг тогтмол хэмжээнд барьж иргэдэд дарамт шахалтгүй  болно.  Ази, Европыг холбох газар зүйн онцлог байрлалаа ашиглан тээвэр ложис­тикийн үйлчилгээг хөгжүүлэн эдийн засгаа солонгоруулах бодлогыг хэрэгжүүлнэ. 50 мвт-ын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, цахилгаан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-02 08:15:01
    Худал үгийн цуглуулга шиг л сонсогдож байна даа. Ийм ажлуудаар хэдиймөнгө олох бол доо
    103.212.119.253
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2018-05-02 05:05:44
    худлаа сайхан ярих юм аа өрхийн зээл болон жижиг дундын талаар хөөцөлдөхөөр танил талгүй бол өгөхгүй хялайгаад юм дугарах юм биш төрийн албаны ажилчид чинь
    150.129.141.105
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 04:11:50
    оны эхний дервен сар нь енгерлее их л ярих юм хурал зевлегеен хийгээд л байх юм хятадууд бариад л бутээгээд л манайхан ургасан жаал зулэг модоо л суйтгээд л
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах