Модернист урсгалаар Уйлган голын гурван аваргын хөшөөг урлажээ
Сүүлийн хэдэн өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн Чойжилийн Бээжин аваргын хөшөөг эв дүй, ур хийц муутай урласан нь олон нийтийн сүлжээнд нэлээдгүй шүүмжлэл дагуулаад буй.  

Энэ хөшөөнөөс болж Хөвсгөлчүүд хүмүүст нэлээд их шоглуулж, төсвийн мөнгө идэж уусан, хэрэггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцууллаа гэх мэт янз бүрийн л хардлагад өртсөн юм.

Тэгвэл уг хөшөөг 2011 онд тус аймгийн уугуул Даваадорж гэх залуу нутгийнхаа 80 жилийн ойн баярт зориулж, өөрийн хөрөнгөөр хэдэн залуучуудаар хийлгэжээ. Харин хөшөөг урласан залуус “Урлагийн модернист урсгал талаас нь Уйлган голынхоо гурван аваргын бүх шинжийг эл хөшөөндөө шингээж ингэж бариулсн юм” хэмээн өөрсдийгөө болон хөшөөгөө өмөөрч байна.
Харин нутгийнхнаа болон хөшөөг элэг доог тохуу болгож байгаа сумын Засаг дарга нь мөнгө төгрөг олдвол завсарлах санаатай байгаа гэнэ.

Тэрбээр “Энэ хөшөөнд зориулж ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргасан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Уйлган голын гурван аваргынхаа хөшөөг бүтээхдээ олонд зориулаагүй, бөхийн өлгий нутаг гэсэн утгаар нь босгосон юм. Саяхан нэг хүн ийм хөшөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд байдаг талаар олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Үүнийг харсан хүмүүс нэлээд их шуугиж, шүүмжилсэн.
2021 онд Цагаан-Үүр сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Тэрнээс өмнө мөнгө төгрөг нь олдвол засаж янзлах л байх даа. Энэ хөшөөг бүтээхийн тулд сумын захиргаанаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргаад сумын удирдлагууд идэж уусан юм байхгүй ээ гэдгийг дахин хэлмээр байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • araichdee. 2018-05-05 04:22:13
    modernist ursgaliig gutaagaad haychihlaashd.
    45.117.35.6
    Мэдэгдсэн Хариулах
  • тоомой 2018-05-03 06:04:36
    Хөвсгөлийн хөлдүү толгойтууд ийм л юм хийж чадна даа
    202.179.2.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Enhee 2018-05-02 19:29:00
    Hehe yaawaa daanch kkk
    66.181.189.156
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-02 10:56:14
    Модерн гэхээр л юу ч хийж болно гэж ойлгож дээ. Нээрээн л юу ч хийж болно. Цэцэрлэгийн хүүхдээр эскизийг нь баримлын шавраар гаргуулахгүй дээ.
    59.153.114.32
    Мэдэгдсэн Хариулах
  • behiin hesee Modernist baij bolohgyi ee! 2018-05-02 10:15:12
    behiin hesee modernist baij bolohgyi ee!!yagaad ch bodson ene hymyys bol bodit beh gedeg yndesnii ylamjilal,hezee negen chagt yldeh dyrsgal yum!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • DGG 2018-05-02 07:47:48
    БАГА АНГИЙН ХҮҮХЭД БАРИМЛЫН ШАВРААР ХИЙСЭН Ч ЭНЭНЭЭС АРАЙ ДЭЭР ХИЙНЭ. ЭЛЭНЦЭГНИЙХ НЬ МОДЕРНИСТ УРСГАЛ БАЙХАВ ДЭ.
    66.181.189.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Муухай! 2018-05-02 06:41:51
    Монгол Улс хөшөөгөөр дүүрлээ! Мөхөж сөнөх гэж байгаа юм шиг хаа сайгүй хөшөө барьдаг боллоо! Бүр сүүлдээ улсын мөнгөөр нохойн хөшөө барьсан гээд бод!!!
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгээ  2018-05-02 06:29:46
    Тэнэг вм бээ
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-02 05:28:38
    Хайран материал мөнгө энэнд орвол аятайхан цэцгийн мандал зүгээр байж
    66.181.190.49
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2018-05-02 05:06:20
    олон түмэнд зориулаагүй бол өөрийн хашаандаа аваачиж байрлуулаач дээ. хэнийг доромжилж байгаа юм бол
    66.181.180.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-02 04:51:10
    Ямар урлаг байсан хайран цемент одоо тэгээд монголчууд модернис урлаг ойлгодог сургуульд бүгд суралцах уу
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах
  • joyce anderson 2018-05-02 04:49:40
    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэхийг мөрөөдөж байсан ч өнгөрсөн жил Мавистай уулзах хүртлээ яаж хийхээ мэдэхгүй байсан. Энэ нь надад 30,000 паундын...
    197.211.61.53
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 04:06:07
    аливаа юм хэр хэмжээнээсээ хэтрэхээр хэнд ч хэрэггуй юм болдогдоо манай улсад бэлэг эрхтэнээс эхлээд битлз хуртэл бех морь сур нохой тарвага юу эсийн хешее байх...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Догоо 2018-05-02 03:59:36
    хахаха энэ ч арай бишээ..
    66.181.160.27
    Мэдэгдсэн Хариулах