Цахим сэтгүүлзүйн II форум болов
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо хамтран “Цахим сэтгүүлзүйн II форум”-ыг өчигдөр зохион байгуулав. Тус форумд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар оролцов.

Форумаар GoGo.mn сайтын ерөнхий редоктар О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол “Дижитал шилжилт” МПХҮХ-ны тэргүүн Ц.Чулуунзагд, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт илтгэлээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн, “Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүлзүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктар М.Мөнхмандах нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Харин өнөөдөр Редакторуудын улсын зөвлөгөөнтэй бол маргааш “Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форум-2018 болно.  


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.