Орхон аймагт  “Khan Signature” үйлчилгээг танилцууллаа
ХААН Банкнаас шинээр нэвтрүүлсэн Khan Signature үйлчилгээг орон нутгийн харилцагчдад танилцуулах, санал болгох арга хэмжээ Дорноговь, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулагдаж, орон нутгийн залуус таатай хүлээн авч буйг дуулгахад байна.  
 
Энэ удаад бид энх тайван бүтээн байгуулалтын хот гэгддэг Эрдэнэт хотын залууст Khan Signature үйлчилгээгээ танилцууллаа. Өнгөрөгч Баасан гараг буюу 2018 оны 04-р сарын 27-ны өдөр хүсэл тэмүүлэл, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, оргил өөд тэмүүлж буй Эрдэнэт хотын харилцагчид нэг дор цуглаж, “Khan Signature” үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, нэгэн үдшийг сонирхолтой яриа өрнүүлэн хамтдаа өнгөрүүллээ.   


 
Тус арга хэмжээнд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хамт олон болон аймгийн бизнесийн салбар, худалдаа үйлчилгээ, хувийн хэвшил, төрийн байгууллага гээд салбар бүртээ тэргүүлэгчид, манлайлагчид оролцож, хэрхэн ажилладаг, арга туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой яриа дэлгэлээ. Салбартаа манлайлагч залуусын амжилтын түүх ирсэн зочдод туршлага, урам зориг нэмсэн гэдэгт итгэлтэй байна.    
 
Орчин цагийн манлайлагч залууст зориулсан банкны шинэ үйлчилгээ “Khan Signature” үйлчилгээнд нэгдэх залуусын давалгааг эхлүүлсэн Эрдэнэтийн залуустаа БАЯРЛАЛАА.
 
Эрхэм танд “Khan Signature” үйлчилгээг сонгосноор онцгой эрх бүхий Signature гишүүнчлэлийн эрх мөн дагалдана. 
 
“Khan Signature” үйлчилгээг сонгох 8 шалтгаан:
  1. Орчин үеийн завгүй харилцагчдад тохирсон Онлайн банкны шийдэл. Залуус бид өдөр бүрийг цаг хугацаатай уралдан, яаран өнгөрүүлдэг. Тэгвэл Signature харилцагч та банкны үйлчилгээг салбарт ирэлгүйгээр дэвшилтэт технологи, орчин үеийн шинэлэг загварыг хослуулсан цахим банкаар авч, цагаа хэмнээрэй.
  2. Таны амьдралын хэв маягт нийцсэн Signature багц бүтээгдэхүүн. Танд хэрэгцээт бүх төрлийн зээл, карт, цахим карт, хадгаламжийн үйлчилгээг цогцоор нь санал болгоно. Та өөрийн хэрэгцээг тодорхойлон хүссэн бүтээгдэхүүнээ сонгоорой.
  3. Signature дебит болон кредит карт. Дэлхий даяар  200 гаруй улсад үйлчлүүлэх олон улсын эрхтэй төгрөгийн дебит VISA карт болон дэлхийн хаана ч төлбөр тооцооны төгс хэрэглээ болсон 3-15 сая хүртэлх зээлийн эрх бүхий Signature кредит карт таны сонголт.
  4. Тусгайлсан харилцааны менежер санхүүгийн зөвлөгөө мэдээлэл. Зөвхөн танд зориулсан харилцааны менежер танд зөвлөн банкны бүхий л үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ. Танд туслахдаа бид баяртай байх болно.
  5. Сэтгэлд хүрэх хөнгөлөлт урамшуулал. Эрхэм Signature харилцагч та ХААН Банктай хамтран ажилладаг зочид буудал, үйлчилгээ, ресторан, дэлгүүр, фитнесс гэх мэт 40 гаруй байгууллагуудад картаараа худалдан авалт хийгээд хөнгөлөлт аваарай.
  6. Зөвхөн Signature харилцагчдад зоруилсан тусгай арга хэмжээ. Зөвхөн Signature харилцагчдад зориулсан өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа хуваалцах, networking хийх Signature клубын төрөл бүрийн арга хэмжээнд оролцох боломжтой. Манлайлагч залуустай хамтдаа хөгжих онцгой эрх. 
  7. VIP үйлчилгээ. Та ХААН Банкны бүх салбар, нэгжээр дараалалгүй үйлчлүүлж, банкны үйлчилгээг тав тухтай, тохилог орчинд шуурхай аваарай. 
  8. Хамтдаа бүтээх сайн үйлс. ХААН Банкнаас нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлдэг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцож, сайн үйлсийг хамтдаа бүтээцгээе.    
 
Манлайлагч залуу хүн таны нэрийн хуудас “Khan Signature”. Та дэлгэрэнгүй мэдээллийг  signature@khanbank.com хаягаар аваарай. 
Бусдад түгээх
  • gplus