“Олгой хагаравч тогоондоо” гэдэг. Харин МҮБХ-ны талцал хуваагдал спортын салбараас хэдийн хальж, Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг эв түнжингээ олохгүй бол нэр бүхий бөхчүүдийн цолыг хурааж, Бөхийн өргөөг улсын өмч болгоно гэдгээ мэдэгдсэн. Гэтэл бөхчүүд өнөөг хүртэл хөнжилдөө хөлөө жийлцсэн хэвээр байгаа бололтой.
Тухайлбал, өчигдөр Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй МҮБХ-ны удирдлага сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Х.Баянмөнх аварга "Би дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, үүрэг даалгаврын биелэлтийн явцыг танилцуулаад ирлээ. Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч байсан эв нэгдэлд хүрч асуудлаа шийд гэсэн үүрэг чиглэл өгсөн. Мөн Л.Чинбат маргалдаад буй хоёр талыг эв эеэ олоод хурлаа хий. Өөрөө хэлбэл албан тушаалаасаа огцорно гэдгээ хэлсэн. Ард түмний дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт бий боллоо. Эл талцал хуваагдал удаан үргэлжилж байгаа учир Ерөнхийлөгч үүрэг өгч хуулиа дээдэлж, бөхийн холбооны дүрмээ баримтлаад удирдлагаа сонго гэсэн.
Ийн Л.Чинбат тэргүүнтэй холбооноос хоёр, нөгөө талаас мөн тооны төлөөлөл МҮБХ-ны хурлыг зохион байгуулах комисс байгуулсан. Харамсалтай нь эл комиссын ажил гацчихлаа. Учир нь комисс 19 аймгийн төлөөллийг цуглуулан хуралдаж, дийлэнхийн саналаар МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 2002 оны бүрэлдэхүүнээр хуралдуулах шийдвэр гаргасан. Гэтэл 2002 оны Цэцдийн зөвлөлийн 15 гишүүн нас барсан. Эдгээр 15 суудалд нөхөж хүн сонгоогүй. Тиймээс би Цэцдийн зөвлөлийг чадамжаа алдсан гэж үзсэн. Гэтэл олонхын саналаар хүч түрэн шийдвэр гаргаж, тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийг хуралдуулах гэж байна. Бидний зүгээс хуулиа дагая, дүрмээ баримтлъя л гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хууль ёсны холбоог шүүхэд өгчихсөн. Шүүхдэж буй эл хоёр талынхан эв нэгдэлтэй хурал хийх боломж байхгүй" гэсэн юм.
Үүнээс гадна Х.Баянмөнх аварга МҮБХ-ны эзэмшилд Монгол бөхийн өргөө байдаггүй гэдгийг сэтгүүлчдэд мэдээллээ. Монгол бөхийн өргөөг улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж, иргэдээс 600 сая төгрөгийн хандив цуглуулж, нийт 1.4 тэрбум төгрөгөөр барьсан. Гэтэл тус байгууллагын 1015206 гэсэн дугаартай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил хаана харьяалагдаж байгааг Улсыг бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс тодруулсан ч бүртгэл нь олдоогүй аж.
Түүнчлэн Улсын бүртгэгч С.Даваадорж "Монгол бөхийн өргөөний эзэмшигч Цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна" гэсэн хариу өгчээ.
Бид энэ талаар Бөхийн холбооны өмнөх удирдлагаас тодруулахад тус холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүний албыг хашиж байсан Д.Данзан болон улсын заан Д.Мягмар маргааш (өнөөдөр) хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэлээ.
Өглөөний сонин
Б.Билгүүн