ҮЙЛ ЯВДАЛ: Р.Нямдорж, Д.Данзан нар хэвлэлийн хурал зарлав
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар хийнэ. Хаана: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн байранд.

09:00 цагт: "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2018" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

10:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, тус газрын дэд дарга С.Даваасүрэн нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Хаана: НМХГазрын байранд.

11:00 цагт: Пума зочид буудлын хоёр давхарт Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан болон улсын заан Мягмар нар хэвлэлийн хурал хийнэ

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  Ард түмний шүүх байгуулж авлигачдыг шийтгэе цуглааныг "Монголын хүний төлөө" нам зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээний хүрээнд судлаач Н.Отгонбаатарын хувийн цуглуулгад байдаг бичиг үсгийн соёл, дурсгалтай холбогдолтой эд өлгийн зүйлээр "Монгол ном бичгийн эрдэнэс" сэдэвт үзэсгэлэн Төрийн түүхийн музейд болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээлэл ба тав дахь засаглал” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ-ын дарга авлигачдыг хамгаалах сүүлчийн найдвар байсан уу?" Сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.Хаана: АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод

12:00 цагт: "Уурхайчдын спортийн их наадам-2018"-ын нээлтийн арга хэмжээ "БУЯН-УХАА" спортийн ордонд болно.

12:30 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийг бүлгээс санаачлан Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11:30 цагт: Нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд “ЦЭЦГИЙН БАЯР 2018” өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаараа Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэл өгнө.
12:00 цагт: “ГЭГЭЭН МУЗА-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаан болон “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.