Хөшигийн хөндийн нисэх буудлын хөрөнгө оруулалт нэмэгдсэний цаана...

“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хоёр дахин том, дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал зорчигчдоо хүлээн авахад хэдхэн сар үлдлээ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ирэх арваннэгдүгээр сард анхны нислэгээ хийнэ. Барилгын бүтээн байгуулалт ерөнхийдөө дуусч, тохижилт, үйлчилгээний ажил хийж буй юм. Томоохон бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө, санхүүгийн маргаан өнгөрсөн хугацаанд бараг л гараагүй гэхэд болно. Харин саяхнаас УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хөшигийн хөндийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал хөндөгдөж эхлэв. Учир нь нисэх онгоцны буудлыг анх 247 сая ам.доллараар барина гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Гэтэл яг ашиглалтад орохын даваан дээр төсөвт өртөг 650 сая ам.доллар болсон гэж ЗТХЯ-наас танилцуулав.

2008 онд Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас жилийн 0.2 хувийн хүүтэй, Step нөхцөлтэй, 28.8 тэрбум иенийн зээл авч энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж байв. 2011 онд Японы зөвлөх компани зураг төсөл боловсруулах шатанд төсөвт өртөг нь дээрх зээлийн гэрээний дүнгээс хэтрэх тооцоо гарсан учраас барилгын ажлын төлөвлөлтийг дахин хянаж, улмаар жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Энэ нь нисэх онгоцны буудлыг төсөвт өртөгт тааруулан төлөвлөсөн гэсэн үг юм.

Гэсэн ч бүтээн байгуулалтын явцад төсөвт өртөг дахин хүрэлцээгүй. Япон улстай хийсэн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авна” гэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг 2011 оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү бүтээн байгуулалтын ажил явах тусам төсөвт өртөг нь нэмэгдсээр байжээ. Үүний дараа 2013 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Япон улсаас дахин Step нөхцөлтэйгөөр 36.8 тэрбум иенийн нэмэлт зээл авахаар болсон байдаг.

Step нөхцөл гэдэг төслийн зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компани нь Япон улсын аж ахуйн нэгж байх, мөн нийт гэрээний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг Япон улсын зах зээлээс хийх ёстой байдаг юм байна. Хөшигийн хөндийд хөрөнгө оруулсан Японы 650 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаанд төлж барагдуулах болж байна. Иймэрхүү замыг туулж, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох болчихоод байгаа юм.

Манай улсын Засгийн газар нисэх онгоцны буудалтай болох гэж анх 247 сая ам.доллар зээлнэ гэж тооцож байсан бол 650 сая орчим ам.долларын зээлд уначихлаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Олон улсын жишгээр манай улсад барих гэж байгаа шигнисэх буудал барихад хэчнээн төгрөгийн зардал гаргадаг юм бол. Төсөвт өртөг анх 247 сая ам.доллар байснаа гурав дахин нэмэгдэж орж ирж байгаад гайхаж байна. Энэ асуудлыг шалгах нь зүйтэй” гэсэн саналыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр гаргасан байдаг.

Энэ асуудлаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Шинэ нисэх буудал барих төслийн бүтээн байгуулалтыг 2013 оны тавдугаар сараас эхэлсэн. Одоогоор зөрчил дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байна. Уг төсөлд жил бүр аудит шалгалт зохион байгуулж ирсэн. Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй. 24 цагийн хугацаанд нислэгийн аюулгүй байдлыг хангасан буудал барих саналыг анх Японы талд тавьсан. Шинэ нисэх онгоцны буудал барих ТЭЗҮ өөрчлөгдсөөр ирсэн. Мөн төсөв нэмэгдэхэд 2006 оноос хойш ханщййн өсөлт, барилга байгууламжийн тоо шалтгаалсан. Засгийн газраас гаргах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэлт зээлд шингээж өгсөн зэрэг нөлөөлсөн” гэлээ.

Хуралдааны эцэст УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төсвийг гурав дахин нэмэгдүүлсэн асуудал яригдаж байгаад анхаарал хандуулж, эрсдэлийн аудит оруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Түүнчлэн Монголын тал зээл авч барьж, зээлийг төлж байгаа атлаа менежментийг Японы талын 51, Монголын талын 49 хувийн эзэмшил бүхий хамтарсан хуулийн этгээд байгуулах асуудлыг нягтлахаар болсон юм.

Ийнхүү Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой зэрэгцэн Японд төлөх зээлийн асуудал “босч” ирлээ. Нэг л өглөө сэрэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд Монголын Засгийн газар 650 сая ам.долларын өрөнд оржээ. Түүнээс гадна Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын 51 хувийг Японы тал эзэмшинэ. Харин Монголын тал 49 хувийг эзэмшиж, 30 жилийн дараа онгоцны буудад манайх болох юм. Иймэрхүү тохиролцоотойгоор бид нисэх онгоцны буудалтай болж байна даа.
 



ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ
 
 
  • 2008 онд Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газраас жилийн 0.2 хувийн хүүтэй, Step нөхцөлтэй, 28.8 тэрбум иенийн зээл авч энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.   
  • 2011 оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар нэмэлт санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
  • 2013 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зэзлийн адил хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
  • Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Япон Улсаас дахин Step нөхцөлтэйгөөр 36.8 тэрбум иенийн нэмэлт зээл авахаар болсон байдаг. Энэхүү зээлээс манай Засгийн газар өмнө оруулсан 8.1 тэрбум иенийг эргүүлэн татаж авчээ.



Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Харамсалтай 2018-05-02 13:58:43
    Хужаа материалаар барьсан, валютаар зээлсэн байж яахаараа ингэж хэд дахин нэмэгддэгиин эзэнгүй төр
    66.181.161.101
    Мэдэгдсэн Хариулах
  • dsb 2018-05-02 12:04:20
    ezen n yumandaa ezen suuj chadahgui gadnii gar hul bolsoor bgaagiin har gai, huruhgu oruulalt nertei buh tom tusul bugd gadniihand iluu huvi ezemshuuldeg mulgui...
    59.153.112.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-02 08:28:41
    amnii bileg ni ardaa garsan Mongolchuud. shine saihan baiguulamj huleej avah gej baij dandaa eson shidiin yum yarij, bichitsgeene. iim bolohoor l hogjihgui bna
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2018-05-02 08:20:47
    Монголчуудаа!!! Ойлго л доо. Нисэх буудал 100 % Монгол улсын төрийн өмч. Оператор компанийн 51 хувийг л япончууд эзэмшинэ. Ө.х нисэх буудлыг түрээслэх компани
    180.149.78.87
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2018-05-02 05:06:26
    yasan tsarai muutai buudal be dee
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Оо 2018-05-02 05:03:44
    Ажилтнаа хүчиндэж үр хүүхдүүдийг нь нулимсанд живүүлдэг Р.. гэх компанитай адгийн нохой бас юу ч болоогүй юм шиг эндээс цусалсан
    112.72.14.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Magnai 2018-05-02 04:47:00
    Xervee Georga-d buudal 90.000.000 eurogoor bosson ni unen um bol 90.000.000 euro=108.073.350 $. 650.000.000$:108.073. 350$=6 daxin ix xerengeer bosson baina
    108.175.224.105
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-02 03:55:30
    Gurj uls Europe-n holboonii zeeleer 6 gate buhii iim buudal 90 say eurod bosgoson baih yum, tegehed manaih 3 buudliin uneer 1 shuu novsh gej
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-05-02 03:22:34
    Нисэх буудлыг анхнаасаа Японы хөнгөлөлттэй зээлээр ерөнхий гэрээлэгч нь япон байхад Turn key хийх ёстой одоо харин Энэтхэгийн зээлээр барих Нефт үйлдвэрийг ахиж...
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-02 08:23:24
      мэдээлэл өгөөч Гүржийн нисэх буудлын талаар
      180.149.78.88
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-02 03:05:01
    Төрд ажилладаг авилгач,луйварчид дундаас нь хэдэн сая долларыг нь цавчсан бол ?. Манайхан дандаа улс оронд ашиггүй гэрээ хэлцэл хийх юм.
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu yumaa  2018-05-02 02:50:23
    Gurj uls Europe-n holboonii zeeleer 6 gate buhii iim buudal 90 say eurod bosgoson baih yum, tegehed manaih 3 buudliin uneer 1 shuu novsh gej
    150.129.140.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 02:15:21
    жижиг улсын зовлон гэж энэ дээ дээр нь чингэс гэж цээжээ дэлдсэн хоосон толгойтой тэнэг гарууд яасан олон болсон юм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ulaangom 2018-05-02 02:05:12
    Barilga ni oi gutmaar jijig yum aa. Ter uudam hundiid sunaisan terminal barih baisan yum.
    66.181.186.102
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-02 05:05:27
      Юм мэдэхгүй байж дуугүй бай. Сунайсан терминал барих мөнгө нь хаана байна. Тийм том байгууламж манайх шиг жижиг зах зээлд хэрэггүй.
      106.186.208.29
      Мэдэгдсэн Хариулах
    • ZOCHIN 2018-05-02 02:55:17
      OI CHINY GUTAAD BAIGAA BOL HARAHGUI L BAIHGUI YU. YUM GUTAAHIIG DON TUSSAN
      122.201.23.226
      Мэдэгдсэн Хариулах
    • Би 2018-05-02 02:09:56
      Ирэх буух хүнгүй бхд тгж мөнгө үрээд яахын маанаг минь Цаашид өргөтгөөд явах юм гсн
      66.181.191.19
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-02 01:59:31
    YAPONCHUUD menejimentiig ni khiikh ni zuw , manaykhan chadakhguy , aymgiin buudal shig l bolgono,
    103.57.92.238
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-05-02 01:54:20
    Монголчуудын чаддаг юм хардах! Хүн мэдэхгүй, ойлгохгүй юмаа л харддаг! Хүнийг гуйж юм хийлгэчихээд эргээд хардаад унах ч ичмээр л золиг доо!!!
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2018-05-02 01:48:22
    Яахаараа Япон 51% авдаг юм бэ. Зээлээ монгол төлөхөөс цааш 51 ийг авах ёстой. Бас баахан Япончууд ажиллуулж цалинжуулна
    103.57.92.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбат  2018-05-02 01:48:09
    Эхнээсээ нэгэнт л ТЭЗҮ нь 247 сая гэж гарсан Япон зээлээ ЕРС ерөнхий гэрээлэгч болохоор заасан юм бол.яагаад Түлхүүр гардуулах нөхцөлтөй гэрээ хийгээгүй юм бэ
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-02 01:42:29
    Гишүүн гуай гайхаад байх асуудал байна уу. Та бүгдийн буянаар мөнгөний үнэ цэнэ ингэж унасан биш үү
    123.109.68.111
    Мэдэгдсэн Хариулах