АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх санал асуулга дууслаа

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан энэхүү бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо иргэдийн саналыг харгалзан үзэх гэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл хийж, иргэдээс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар санал авч эхэлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар явуулсан санал хураалт долоо хоногийн хугацаанд үргэлжилж, өчигдөр оройн 22:00 цагт хаагдлаа. Саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг нэгтгэж эхэлсэн бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлттэй нэг бүрчлэн танилцаж, саналуудыг тоолж дууссаны дараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хүргэх юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joyce anderson 2018-05-02 04:48:23
    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэхийг мөрөөдөж байсан ч өнгөрсөн жил Мавистай уулзах хүртлээ яаж хийхээ мэдэхгүй байсан. Энэ нь надад 30,000 паундын...
    197.211.61.53
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 02:20:28
    зи баасан гэсэн хоер нохой дагуулсан женко гэж наймаачин байжээ гэсэн улгэрийг зуун жилийн дараа ур хуухэд минь ярих байхдаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • М 2018-05-02 02:53:26
      Ми овогтой хужаа Монголчуудын толгой дээр шээдэг байжээ гээд л ярих байх
      66.181.160.90
      Мэдэгдсэн Хариулах
  • Шог гараа! 2018-05-02 01:47:39
    Дээхэн үед "Шог гараа" гэж одоогоор бол хошин шог маягийн урлагийн үзүүлбэр байдаг байсан. Энэ бол орчин үеийн "Шог гараа" л юм даа!!!
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-02 01:26:10
    одоо баасанг тэргуун хатагтай болгох эсэхээ ард тумнээс асуувал таарна баяр шоронд орсон нь унэн уу гэж шиншлэж явна гэсэн монголын терийг гутаасан гичий юмдаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-02 01:22:19
    Цахимаар явуулсан саналыг нэгтгэнэ, тоолно ч гэх шиг элгийн юм байх юм аа. Шууд тоологдож байгаа биз дээ
    112.72.14.200
    Мэдэгдсэн Хариулах